Go to Top

Монгол улсын засгийн газраас барьж буй Байгаль орчин, ногоон хөгжлийн эрхэм зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Нэгдэж орсон гэрээ конвенциудад: НҮБ-ын суурь буюу Риогийн 3 конвенци болох Биологийн төрөл зүйл, Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци, Озоны давхаргыг хамгаалах тухай, Химийн 3 конвенци болох Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенци, Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенци, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /САЙТИС/, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенци, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци /РАМСАР/-д нэгдэн оржээ. Хамгийн сүүлд 2002 оны 5 сарын 24-нд Далайн халим агнуурыг зохицуулах конвенци-д нэгдэн оржээ.

Тусгай зөвшөөрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.mne.mn/mn/208