Go to Top

Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаарх олон улсын баримт бичгийн хувьд манай улс Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, мөн Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенц, Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын тухай” Сөүлийн конвенцид нэгдэн орсон. Түүнчлэн нийт 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулаад байна.