Go to Top
  • Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн

1997 оны 1 сарын 29-нд Монгол Улс Дэлхийн Худалдааны байгууллагад албан ёсоор элсэн орсон ба үүнтэй холбогдуулан худалдаа, бизнес эрхлэх орчиндоо томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.

Монгол Улсад худалдаа эрхлэхэд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй бүх хуулийн этгээд гадаад, дотоод худалдаа эрхлэх эрх нээлттэй байдаг.

Монгол улс импортын нэгдсэн тарифаа 5 хувь болгон бууруулсан ба энэ нь Ази, Номхон далайн бүсдээ хамгийн доогуурт орж байна. Түүнчлан экспорт, импортод тоо хэмжээний хориг хязгаарлалт байхгүй, цөөн нэрийн бараанд экспорт, импортын лицензтэй, импортыг хязгаарлахад чиглэсэн нэмэгдэл татвар, хураамж байдаггүй.

  • Бүс нутгийн болон хоёр талын хэлэлцээрүүдийг байгуулж байна.

Монгол Улс 2013 онд Ази Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээр /АПТА/-т элсэн орох шийдвэр батлагдсан.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 орчим хувийг АПТА-гийн гишүүн орнууд /Бангладеш, Лаос, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ/ эзэлдэг бөгөөд уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс импортод хамрагдах нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх юм.

Түүнчлэн, хоёр талын чиглэлээр тухайлбал, ЕХ-той Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн, Япон улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил төгсгөлийн шатандаа явагдаж байна.

  • Монгол Улсын худалдааны бодлого болон Худалдааны тухай хуулийг батлах гэж байна. 

Монгол Улсын худалдааны бодлого болон Худалдааны тухай хуулийг батласнаар гадаад, дотоод худалдаанд үндэсний баримтлах бодлого, худалдааны эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын  худалдааны харилцааны хэлбэр,төрөл, худалдаагаар дэмжих төрийн бодлого зохицуулалт, олон улсын эрх зүй хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлууд тодорхой зохицуулалттай болж байгаа юм.

  • Монгол Улс дэлхийн 26 улстай Давхар татварын хэлэлцээр байгуулсан.   
 Улсын нэр

 Гэрээний үйлчилж эхэлсэн огноо

 1 Бүгд Найрамдах Хятад Ард Улс         1993.01.01
 2 Бүгд Найрамдах Солонгос Улс

1993.01.01

 3 Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

1997.01.01

 4 Бүгд Найрамдах Энэтхэг Улс

1997.01.01

 5 Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

1997.01.01

 6 Бүгд Найрамдах Турк Улс

1997.01.01

 7 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

1997.01.01

 8 Бүгд Найрамдах Унгар Улс

1997.01.01

 9 Малайз Улс

1997.01.01

 10 Оросын Холбооны Улс

1998.01.01

 11 Бүгд Найрамдах Индонези Улс

1998.01.01

 12  Кувейт Улс

1998.01.01

 13 Бүгд Найрамдах Франц Улс

1999.01.01

 14 Бүгд Найрамдах Чех Улс

1999.01.01

 15 Бельгийн Вант Улс

1999.01.01

 16 Бүгд Найрамдах Казахстан Улс

2000.01.01

 17 Бүгд Найрамдах Киргиз Улс

2000.01.01

 18 Бүгд Найрамдах Польш Улс

2002.01.01

 19 Бүгд Найрамдах Болгар Улс

2002.01.01

 20 Швейцарын Холбооны Улс

2002.01.01

 21 Украйн Улс

2003.01.01

 22 Канад Улс

2003.01.01

 23  Арабын Нэгдсэн Эмират Улс

2003.01.01

 24 Бүгд Найрамдах Сингапур Улс

2005.01.01

 25 Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

2005.01.01

 26 Бүгд Найрамдах Австри Улс

2005.01.01