Go to Top

Компаний тамга авах, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Татварын газарт  бүртгүүлэх

 Тамга авахад бүрдүүлэх материал:

Шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгж:

  • Аж ахиун нэгжийн гэрчилгээ эх хувиар

Төлөөлөгчийн газар

  • Төлөөлөгчийн газрын гэрчилгээ
  • Албан хүсэлт
Д/д Тамга, тэмдгийн үйлдвэр Хаяг Утас
1. “Зааг сервис” ХХК-ийн “Тод тамга” ЧД, Анкарагийн гудамж -23, Тод Тауэрын 1 давхарт Утас: 323454www.todtamga.mn
2. “Агармоош” ХХК ЧД, 4-р хороо, Цэцээ гүн дээд сургуулийн байр, 3 давхарт 307 тоот Утас: 323029
3. “Хак трейд” ХХК-ийн “Гэсү” СБД, Бага тойруу 48-1 тоот. Утас:330866
4. “Эхлэл ургац” ХХК-ийн“Хас тамга” ЧД, 3-р хороо Урт цагаан зүүн жигүүр 208, 301 тоот Утас:70129100
5. “Хаш тамга” ХХК Сүхбаатар дүүрэг 6-р хороо Фокус төв 102 тоот  

Нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгүүлэх

Шинээр байгуулагдаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь харъяа дүүрэг, аймгийнхаа Нийгмийн даатгалын газарт бүртгүүлэн нийгмийн даатгалын гэрчилгээ авна. Бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очно.

Татварын газарт бүртгүүлэх

Таны компаниа бүртгүүлсэн тухай мэдээлэл харъяа дүүрэг, аймгийн татварын хэлтэст очих ёстой ба та улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш 14 хоногийн дотор харъяа дүүрэг, аймгийнхаа татварын хэлтэст  бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хуулбарын хамт авч очин бүртгүүлэх хэрэгтэй.

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь Нийслэлийн татварын газарт бүртгүүлнэ.