Go to Top

Дэлхийд хамгийн хурдтай өсч буй эдийн засаг

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс социалист улсаас өсөн нэмэгдэж буй эдийн засагтай, олон намын тогтолцоотой хүчирхэг улс болж өөрчлөгдөж ирлээ. Эдүгээ Монгол улс их хэмжээний эрдэс баялгийн олборлолтоос үүдэлтэй үсрэнгүй өөрчлөлтийн үед ирээд байна. Монгол улсын эдийн засаг нь сүүлийн хоёр жилд онцгой дэвшил гаргасан бөгөөд дунд хугацааны хэтийн төлөв нь өөдрөг байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд хамгийн хурдан өсч буй эдийн засаг болж гарч ирсан бөгөөд орлого нэмэгдснээр энэ хугацаанд ядуурлын түвшин 11.3 хувиар буурахад тусалсан. Уул уурхайн голлох үйлдвэрлэлүүд, зэс, нүүрс болон алтны үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа нь дунд хугацааны хэтийн төлөвийг өөдрөг болгож байна.

Монголын ДНБ-нд уул уурхайн эзлэх хувийн жин 20 хувьтай тэнцэж байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн юм. Эдийн засаг нь 2010 онд 6.4 хувь өсч ирсэн бол 2012 онд 12.4 хувиар өссөн байна.

Эдийн засгийн бодлогуудын үнэлгээгээр, Монгол улсын эдийн засгийн бодлогын нөхцөл байдлыг тухайн бүс нутаг дахь орнуудынхтай харьцуулж болно. Энэ хайрцаг нь Зүүн Ази болон Номхон далайн орнуудын бусад орнууд болон Монгол улсын хооронд эдийн засгийн үндсэн параметрүүд бодлогын хувьсагчдыг харьцууллаа.

Эх үүсвэр: МОНГОЛ ДАХЬ ДЭЛХИЙН БАНКНЫ ГРУПП, Монгол Улсын Эдийн Засгийн улирлын тойм, 2013 оны 11 сар