EN MN

Эдийн засгийн тэргүүлэх салбарууд, боломжууд

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл

Салбарын танилцуулга

Монгол Улсын уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж, экспортын нийт орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт оны үнээр тооцсоноор 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. Монгол Улсын нийт ажиллагсдын 35 орчим хувь буюу 153.1 мянган өрх /335 мянган хүн/ тухайн салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амьжиргаагаа залгуулдаг.

Дэлгэрэнгүй

Зам тээвэр (Дэд бүтэц)

Зам тээвэр (Дэд бүтэц)

Танилцуулга

Монгол Улсын тээврийн ажил, үйлчилгээг авто тээвэр, төмөр зам, иргэний агаарын тээвэр, усан замын тээвэр гүйцэтгэж байна.

          Зам, тээврийн салбар нь 2016 оны байдлаар 40,3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 264.0 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн салбар

Эрүүл мэндийн салбар

Танилцуулга

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Монголын уламжлалт анагаах ухаан, эм, эмнэлэгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үйлчилгээнүүд гол байр эзэлдэг байна.

Монгол Улсад үүсч бий болсон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөгжлийнхээ эхний 60 гаруй жилд өөрөөр хэлбэл 1990 оныг хүртэл тэр үеийнхээ нийгэм эдийн засгийн байгууллагын хүрээнд социалист эрүүлийг хамгаалах чиг баримжааг баримтлан ажилласан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний орчин үеийн дэд бүтцийг бий болгож, хүн амд ногдох эмч, эмнэлэгийн ажилтны тоо, эмнэлэгийн орныхоо тоогоор дэлхийн хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн.

Дэлгэрэнгүй

Барилгын салбар (Дэд бүтэц)

Барилгын салбар (Дэд бүтэц)

Танилцуулга

Барилгын салбарын бүтээн байгуулалт сүүлийн арав гаруй жилийн дотор хурдацтай хөгжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөгөөр тэргүүлэх салбар болсон. Үүнийг дагаад бараа материалын үйлдвэрлэл, ажлын байр, бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1 хувьтай байсан. Сүүлийн таван жилд барилгын салбар ДНБ-ий таван хувийг тасралтгүйгээр бүрдүүлж байгаа бөгөөд хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой салбар юм. 

Дэлгэрэнгүй

Мэдээллийн технологийн салбар

Мэдээллийн технологийн салбар

Танилцуулга

Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 оноос Засгийн газар өрх бүрийг компьютержүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн.

Монгол Улс дэлхийн интернет сүлжээнд холбогдоод 20 жил болоход манай гурван хүн тутмын хоёр нь интернэт ашигладаг болсон байна. Засгийн газар, бизнесийхэн Монгол Улсад интернэтийг хөгжүүлэх, дэлгэрүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг сүүлийн 10 гаруй жилд хийснээр нийтдээ 34 мянга гаруй км шилэн кабель, 340 гаруй сум, суурин газарт байгуулсан хөдөлгөөнт холбооны 3G станцууд, 180 гаруй мянган орон сууцанд байгуулсан гурвалсан технологийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсын хоёр сая гаруй иргэн дунджаар 60 Гб/сек хурдаар гадаад улс, оронтой интернэт сүлжээгээр мэдээлэл солилцож байна.

Дэлгэрэнгүй

Банк, санхүүгийн салбар

Банк, санхүүгийн салбар

Танилцуулга

        Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар бүрдүүлж байна Санхүүгийн салбарын ДНБ 818.5 тэрбум төгрөгт хүрсэн. ДНБ-ний 5.3 хувийг эзэлж байна. Тиймээс санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс банкны салбарын өсөлтийг харах боломжтой. Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд  ДНБ 818.5 тэрбум төгрөгт 2016 онд 660 тэрбум төгрөг болсон байна. ДНБ-ний 4.4 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний салбар (Дэд бүтэц)

Эрчим хүчний салбар (Дэд бүтэц)

Танилцуулга

Монгол Улсад 1924 оноос анх үндэс суурь нь тавигдсан эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар улс орны эдийн засаг, нийгмийн бүх салбарт үйлчилж, өргөн уудам газар нутгийн хүн ам суурьшсан суурин газрууд болон айл өрх бүрт хүрсэн том салбар болон хөгжиж ирсэн. Монголын эрчим хүчний салбар нийт 1122 МВ хүчин чадалтай дараах таван эрчим хүчний системээс бүрддэг.

Дэлгэрэнгүй