Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд /хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулах гэрчилгээ/
2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэгүүдийг үзүүлэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болон Тогтворжуулах гэрчилгээ олгох гэсэн үндсэн 2 дэмжлэг бий.