EN MN

Үйл явдал

 Хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хүрээнд Монгол Улсад хоёр дахь салхин цахилгаан станц ашиглалтанд орлоо

Хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хүрээнд Монгол Улсад хоёр дахь салхин цахилгаан станц ашиглалтанд орлоо

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг дэмжих төслүүдийн нэг болох “Клин Энержи Ази” ХХК /түүний хувьцаа эзэмшигчид болох “Ньюком” ХХК болон “СофтБанк Энержи” корпораци/ нь Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын өмнөд бүсэд 50 Мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа амжилттай дуусган, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

Дэлгэрэнгүй

 Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтанд амжилттай оролцлоо

Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтанд амжилттай оролцлоо

2017 оны 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улс “Хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийг манлайлагчдын нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улс орноор сонгогдон урилгаар оролцлоо. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шинэтгэл хийж буй дэлхийн 90 гаруй улс орнуудаас бодит ахиц дэвшил үзүүлж амжилт гаргасан орны нэгээр Монгол Улс тодорч дээрх нийгэмлэгийн санаачлагч гишүүн орноор сонгогдсон юм. 

Дэлгэрэнгүй

"Инвест Монголиа Токио-2017" олон улсын чуулга уулзалт амжилттай боллоо

Япон Улсын Токио хотноо 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулагдсан “Инвест Монголиа Токио 2017” чуулга уулзалтад Үндэсний Хөгжлийн Газрын Дарга Б.Баярсайхан оролцлоо.

Дэлгэрэнгүй

Монгол – Словакийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Монгол – Словакийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд ноён Петер Пеллегринийн 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2017 оны 11 дугаар сарын 29-ны өдөр Монгол- Словакийн бизнес эрхлэгчдийн уулзалт” Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй