АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР (ASIA-PACIFIC TRADE AGREEMENT)
APTA нь хөгжиж буй орнуудын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, тарифын хөнгөлөлт олгох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бүс нутгийн худалдааны хэлэлцээр юм. Анх 1975 онд Бангкокийн хэлэлцээр (Bangkok Agreement) нэрээр байгуулагдаж, 2005 онд APTA нэртэй болсон. Монгол Улс 2020 онд APTA-д нэгдэн орж, 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.
APTA хэлэлцээр нь худалдааг хөнгөвчлөх, барааны болон үйлчилгээний худалдааг дэмжих, гишүүн орнуудад харилцан тарифын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилготой.
Одоогийн байдлаар APTA гишүүдэд БНХАУ, Энэтхэг, БНСУ, Бангладеш, Лаос, Шри Ланка улсууд багтаж байна.
APTA хэлэлцээрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд:
- Барааны гарал үүслийн дүрмийг хангасан байх.
- Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) авсан байх.
- Хэлэлэцээрийн тарифын жагсаалтад хамрагдсан бараа байх.
- Японы стандарт, техникийн шаардлагыг хангах ёстой.
Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн товч танилцуулга
-
- Хавсралт I Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт
- Хавсралт II Гарал үүслийн дүрэм
- Хавсралт II.А Салбарын гарал үүслийн дүрэм
- Барааны гарал үүслийг нотлон гэрчилгээ олгож, баталгаажуулах үйл ажиллагааны журам
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээр
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд хөрөнгө оруулалтыг чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр
- Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн оролцогч улс хооронд үйлчилгээний худалдааг идэвхжүүлэх, чөлөөлөх тухай Ерөнхий хэлэлцээр