Skip to main content

Бид юу хийдэг вэ?

Монгол Улсад бизнес эхлүүлэх, өргөжүүлэх, гадаад зах зээлд гарахыг зорьж байгаа хэн бүхэнд бид бодит дэмжлэг үзүүлдэг. Хөрөнгө оруулагчид, экспортлогчид болон бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, төрийн үйлчилгээний уялдааг нэг цэгээс хүргэж, үйл ажиллагааг нь хөнгөвчлөхөд бидний ажил чиглэдэг.

Хэрэв та Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах, эсвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахыг зорьж байвал бид танд шаардлагатай мэдээлэл, холболт, дэмжлэгийг үзүүлнэ.

Стратеги, үйл ажиллагааны чиглэл

Бид Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх орчныг сайжруулах, худалдааг хөгжүүлэхэд чиглэсэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Хөрөнгө оруулалтыг сурталчлах хүрээнд дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбаруудын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжийг идэвхтэй нээдэг. Үүний зэрэгцээ төслийн мэдээллийн сан бүрдүүлж, цахим сувгаар сурталчлах, олон улсын форум, арга хэмжээг санаачлан зохион байгуулах, оролцох замаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг гадаад зах зээлд хүргэдэг.

Хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр бид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаардаг. Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад чиглэсэн ногоон шилжилтийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангахад ажилладаг.

Төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгохын тулд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, олон улсын жишигт нийцсэн “цахим нэг цонхны” системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид төрийн үйлчилгээг нэг дороос, илүү хялбар авах боломж бүрдэнэ.

Мөн бид хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгой анхаарч ажилладаг. Үүнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагын шийдвэрт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, гомдол, маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын өөрчлөлт, зах зээлийн мэдээллийг цаг тухайд нь хүргэх зэрэг багтдаг.

Худалдааны бодлогын хүрээнд импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн худалдааны алдагдлыг бууруулах, тарифын болон тарифын бус зохицуулалтыг оновчтой ашиглах, олон улсын болон хоёр талт худалдааны гэрээ, хэлэлцээрийн үр ашгийг бүрэн ашиглахад анхааран ажиллаж байна.

Бид хэрхэн дэмждэг вэ?

Бид хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангана. Экспортлогчдын хувьд гадаад зах зээлд гарах боломж, шаардлага, тулгарч болох бэрхшээлийг даван туулахад чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг мөн хүргэдэг. Мөн хөрөнгө оруулагчдад зориулан төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 11 байранд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажиллуулж байна. Тус төвөөр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.

Яагаад бидэнтэй хамтрах хэрэгтэй вэ?

Монгол Улс нь байгалийн баялаг, өсөн нэмэгдэж буй зах зээл, стратегийн байршлаараа  хөрөнгө оруулалт, худалдааны өргөн боломжийг бүрдүүлдэг. Гэвч шинэ орчинд бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах, экспорт хийхэд мэдээллийн хомсдол, зохицуулалтын төвөгтэй байдал зэрэг тодорхойгүй нөхцөлүүд тулгардаг. Бид эдгээр саадыг багасгаж, хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд ойлгомжтой, шуурхай, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

Түүхэн товчоон

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих институцийн хөгжил 1990 онд Худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулагдсанаар эхэлсэн.

Үүнээс хойш тус байгууллага нь цаг үеийн хэрэгцээ, бодлогын өөрчлөлттэй уялдан хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулагдаж ирсэн.

Тухайлбал,
1996-2012 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг,
2013-2016 онд Хөрөнгө оруулалтын газар,
2016-2021 Үндэсний хөгжлийн газар гэсэн нэршлээр үйл ажиллагаа явуулж байсан.

Харин 2023 онд Засгийн газрын 37 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын  хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Хуулийн мэргэжилтэн О.Наянчимэг
Утас:75551717(1004)

Бидэнтэй холбогдох

Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Утас: +(976) 7555 1717
И-мэйл: info@ita.gov.mn
Хаяг: Засгийн газрын 9/1 байр, Энхтайваны өргөн чөлөө 16а, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар

Нэг цэгийн үйлчилгээний төв
Утас: +(976) 7700 1717
Хаяг: Засгийн газрын 11-р байр, Самбуугийн гудамж 17, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

Цагийн хуваарь

Даваа-Баасан: 08:30-17:30

Бямба, Ням: Амарна

Манай баг

Д/д Албан хаагч Албан тушаал Имэйл хаяг Утасны дугаар
Захиргаа, удирдлагын хэлтэс
1. Б.Зандан Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч zandan@ita.gov.mn  75551717 (1004)
2. Б.Батбаяр Хэлтсийн дарга batbayar@ita.gov.mn  75551717 (1006)
3. Ц.Болормаа Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн bolormaa@ita.gov.mn 75551717 (1004)
4. Б.Батнаран Ерөнхий нягтлан бодогч batnaran@ita.gov.mn  75551717 (1002)
5. Г.Энх-Амгалан Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн enkhamgalan@ita.gov.mn  75551717 (1004)
6. С.Баярмаа Архив, бичиг хэргийн ажилтан bayarmaa@ita.gov.mn  75551717 (1010)
7. О.Наянчимэг Хуулийн мэргэжилтэн nayanchimeg@ita.gov.mn  75551717 (1004)
8. У.Болорцэцэг Мэдээллийн технологийн ажилтан bolortsetseg@ita.gov.mn  75551717 (1004)
9. П.Уянга Захиргааны ажилтан uyanga@ita.gov.mn  75551717 (1001)
Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс
10. Г.Ариунаа Нэг цэгийн үйлчилгээний төв хариуцсан мэргэжилтэн ariunaa@ita.gov.mn  75551717 (1005)
11. Н.Болортуяа Хөрөнгө оруулалтын дэмжлэг, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн bolortuya@ita.gov.mn  75551717 (1005)
12. Ц.Энхболд Хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэлжилтэн enkhbold@ita.gov.mn  75551717 (1005)
13. Т. Оюунтунгалаг Эрх зүйн зөвлөгөө, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Oyuntungalag@ita.gov.mn  75551717 (1005)
Худалдааг дэмжих хэлтэс
14. О.Эрдэнэбаяр Хэлтсийн дарга erdenebayar@ita.gov.mn  75551717 (1003)
15. Н.Энхдаваа Цахим худалдаа, цахим нэг цонхны үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн enkhdavaa@ita.gov.mn  75551717 (1003)
16. Г.Билгүн Хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Bilgun@ita.gov.mn  75551717 (1003)
17. С.Содгэрэл Худалдааг дэмжих, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн sodgerel@ita.gov.mn  75551717 (1003)
18. Ш.Наранмижид Судалгаа, мэдээлэл, сургалт хариуцсан мэргэжилтэн Naranmijid@ita.gov.mn  75551717 (1003)
Мэдээлэл, харилцааны хэлтэс
19. С.Баттуяа Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайн, сурталчилгаа хариуцсан ажилтан battuya@ita.gov.mn  75551717 (1007)
20. Э.Энэрэл Статистик, бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн enerel@ita.gov.mn  75551717 (1007)
21. Б.Хулан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Khulan@ita.gov.mn  75551717 (1007)

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Болормаа
Утас: 75551717 (1004)

Шадар сайд ТОГМИДЫН ДОРЖХАНД

Боловсрол

  • 1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавр
  • 2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр
  • 2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн
  • 2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн

Ажлын туршлага

  • 1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн
  • 2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан
  • 2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч
  • 2013-2015 онд АНУ-ын Вашингтон, Олон Улсын валютын сан, Ази номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх
  • 2016-2020 онд Хүн намын удирдах зөвлөлийн дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

Гадаад хэл:      Англи, Орос

Цахим шуудан:  dorjkhandt@parliament.mn

Газрын дарга

БИЛЭГТИЙН ЗАНДАН

Боловсрол

  • 2003 онд МУИС-ийн олон улсын харилцааны бакалавр
  • 2008 онд Британийн Лийдсийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистр
  • 2020 онд Австралийн Сиднейн их сургуулийн олон улсын харилцааны магистр

Ажлын туршлага

  • 2002-2003 онд Эдельвайс ХХК-д менежер
  • 2003-2004 онд Жуулчин ХК-д менежер
  • 2004-2006 онд Нээлттэй нийгэм форумд хөтөлбөрийн туслах
  • 2006-2007 онд Изинис Эйрвэйз ХХК-д борлуулалтын менежер
  • 2009-2012 онд Анунгоо ХХК-д борлуулалтын супервайзер, маркетингийн албаны дарга
  • 2012-2018 онд Британийн элчин сайдын яаманд худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2020-2022 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөршийн газарт эрдэм шинжилгээний ажилтан
  • 2022-2024 онд Европ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд бодлого хариуцсан ажилтан, гүйцэтгэх захирал
  • 2025 онд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга
  • 2026 оноос Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Гадаад хэл:    Англи, Орос, Япон

Цахим шуудан:     zandan@ita.gov.mn

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын хэлтсүүдийн чиг үүрэг

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс

Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх замаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажилладаг.

Худалдааг дэмжих хэлтэс

Монгол Улсын экспортын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортын хэт хамаарлыг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад бэрхшээлийг бууруулах, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Мэдээлэл, харилцааны хэлтэс

Байгууллагын мэдээлэл, харилцаа холбоо, цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн хөгжлийг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, статистикийг нэгтгэн боловсруулах, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд нээлттэй, шуурхай, хүртээмжтэй хүргэнэ.

Захиргаа, удирдлагын хэлтэс

Байгууллагын хэвийн, үр ашигтай үйл ажиллагааг хангах хүрээнд захиргаа, хүний нөөц, төсөв, санхүү, дотоод удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн албан хаагчдын чадавх, ажлын үр дүнг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны уялдаа, хяналт, хариуцлагыг ханган ажилладаг.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Хуулийн мэргэжилтэн О.Наянчимэг
Утас:75551717 (1004)

Бидэнтэй холбогдох

Үйлчилгээний төвийн мэдээлэл

Нэг цэгийн үйлчилгээний төв нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн таатай нөхцөлийг сурталчлах, мэдээлэх, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээний мэдээлэлийг нэг цэгээс үзүүлж байна.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр

Даваа-Баасан: 08:30-17:30, Бямба, Ням: Амарна

Ил тод байдал

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Хуулийн мэргэжилтэн О.Наянчимэг
Утас:75551717(1004)

News & events

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Мэдээ 2026.07.09

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...