Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Зандан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуан болон Эдийн засаг, худалдаа хариуцсан зөвлөх Лю Жинжи нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Хөрөнгө оруулалт, худалдааны газрын одоогийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, төлөвлөгөө болон харилцан хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ms. Zandan Bilegt, Acting Director General of the Investment and Trade Agency, held a meeting with H.E. Ambassador Ms. Shen Minjuan of the People’s Republic of China to Mongolia and Mr. Liu Jingzhi, Economic and Commercial Counsellor. During the meeting, the parties exchanged views on the Agency’s current activities, future priorities, and potential areas for further cooperation.
