Skip to main content

ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Худалдааны гэрээ (sales agreement, sale of goods contract) нь худалдан авагч болон худалдагчийн хооронд байгуулагддаг, борлуулалтын нөхцөл, үнэ, талуудын үүрэг хариуцлага, гэрээ хэрэгжих нөхцөлийг тодорхойлсон хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ юм.

 Худалдааны гэрээнд дараах гол нөхцлүүдийг заавал тусгах шаардлагатай. Үүнд:

  1. Гэрээний талуудын хууль ёсны нэр, албан ёсны бүртгэлтай хаяг, төлөөлөгчийн газрын нэр, хаяг, дансны дугаар
  2. Бараа эсвэл үйлчилгээний тодорхойлолт,
  • Төрөл, загвар
  • Тоо ширхэг
  • Чанар, төлөв байдал
  • Дагалдах хэрэгсэл
  • Сав баглаа боодол
  1. Үнэ болон төлбөрийн нөхцөл
  • Төлбөрийн хуваарь
  • Үнийн нэхэмжлэх илгээх
  • Хугацаа хэтрүүлсэний алданги, тогууль
  1. Барааг тээвэрлэх, хүргэх нөхцөл
  • Барааг хүлээн авах боомт, байршил
  • Инкотермс
  • Тээврийн зардал болон тээвэрлэлтийн эрсдэлийг хариуцах
  1. Баталгаа, батлан даалт
  • Барааны чанар, гэмтэлтэй барааг буцаалт хийх нөхцлүүд
  • Засвар, баталгаа
  • Бараанаас татгалзах
  • Давагдашгүй хүчин зүйл
  1. Гэрээ дуусгавар болох
  2. Маргаан шийдвэрлэх
  • Маргаан гарсан тохиолдолд маргааныг шийдвэрлэх шүүхээ сонгох

Худалдааны гэрээ байгуулан, гэрээний гол нөхцөлүүдээ зөв тохиролцсоноор барааны тээвэрлэлт, барааны чанарын доголдол зэрэг эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжуудыг олгохоос гадна, гэрээний маргааныг шийдвэрлэх арбитрыг сонгосноор эрхээ хамгаалуулах, учирсан хохирлоо барагдуулах эрх зүйн хамгаалалтыг бий болгодог.

Мөн худалдааны гэрээ байгуулсанаар тарифын хөнгөлөлт, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг эдлэх боломж бүрддэг.