Таталцлын загварын аргыг ашиглах нь
Аялал жуулчлалын салбар нь эдийн засаг, нийгэм, байгаль орчинд чухал хувь нэмэр оруулдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татах чиглэлээр хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн газарзүйн байршил, гадаад болон дотоод орчны зарим хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх шаардлага байсаар байна.
Регрессийн шинжилгээний үр дүнгээс харахад жуулчин илгээгч улсын нэг хүнд ногдох ДНБ, хил залгаа эсэхийг илэрхийлэх dummy хувьсагч, нэг гадаад жуулчны дундаж зарцуулалт зэрэг хувьсагчид статистикийн хувьд эерэг бөгөөд ач холбогдолтой нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр хүчин зүйлс өсөх тусам Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Харин улс орнуудын хоорондын зай (distance) болон Монгол Улс дахь ариун цэврийн байгууламжийн хүртээмжтэй холбоотой үзүүлэлтүүд нь гадаадын жуулчдын эрэлтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон байна.
Дэлгэрэнгүй: https://mongoliajol.info/index.php/MJER/article/view/4267


