Skip to main content

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР (ECONOMIC PARTNERSHIP AGREEMENT, EPA) 

Эдийн засгийн түшлэлийн хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол Улсын анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. 

Уг хэлэлцээр 2015 оны 2 дугаар сарын 10-нд Токио хотноо байгуулагдсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрын зорилго нь хоёр орны худалдааны саад тотгорыг бууруулах, гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах, чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, үйлчилгээний худалдааг өргөжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршино.  Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах болон тэглэх юм.  Япон улс Монгол Улсаас экспортлох барааны дийлэнх хэсэгт гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний зарим бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зэрэг багтдаг. Харин Монгол Улс Япон Улсаас импортлох олон төрлийн барааны гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн. Үүнд: машин механизм,тээврийн хэрэгсэл, электрон бараа, үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнүүд багтаж байна.   

 Хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд: 

  • Барааны гарал үүслийн дүрмийг хангасан байх. 
  • Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) авсан байх. 
  • Хэлэлэцээрийн тарифын жагсаалтад хамрагдсан бараа байх. 
  • Японы стандарт, техникийн шаардлагыг хангах ёстой. 

Төгсгөл

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

Хавсралт:

News & events

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Мэдээ 2026.07.09

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com