Loading Events

« All Events

Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт

September 15 - September 18

Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: ногоон эрчим хүч ба цахим шилжилт
2026 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотод зохион байгуулагдах Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo – IDEE)-ын хүрээнд “Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын арга хэмжээг Шэньжэнь болон Шанхай хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Т. Доржханд тэргүүтэй албан тушаалтнууд оролцоно.

Хэн оролцох вэ:
– Эрчим хүчний компаниуд
– Мэдээллийн технологийн компаниуд
– Төрийн байгууллага, бодлого тодорхойлогчид
– Олон улсын хөрөнгө оруулагчид

Бизнес уулзалт (B2B):
Форумын хүрээнд урьдчилан төлөвлөсөн B2B уулзалтууд зохион байгуулагдана. БНХАУ-ын байгууллагуудтай уулзалтыг урьдчилан товлох тул оролцогч байгууллагууд:
• Үйл ажиллагааны чиглэл
• Хамтран ажиллах сонирхол
• Төслийн мэдээллээ
урьдчилан ирүүлэх шаардлагатай.

Анхаарах:
Мэдээлэл хүлээн авах эцсийн хугацаа: 2026.09.01
(Хугацаанаас хоцорсон тохиолдолд B2B уулзалт зохион байгуулах боломжгүйг анхаарна уу.)

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://investmongolia.glueup.com/event/187209/

Арга хэмжээний үнийн мэдээллийг бүртгүүлсний дараа илгээнэ.

Venue