Skip to main content

Монгол Улсын гадаад худалдааны бодлого

Монгол Улс гадаад худалдаанд нээлттэй байх, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжих, экспортыг төрөлжүүлэн, уул уурхайн экспортын хамаарлыг бууруулж, уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна.

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүнээр элсэн, чөлөөт бөгөөд ил тод худалдааны зарчмыг баримталж ирсэн.

Монгол Улсын гадаад худалдааны бодлогын үндсийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал (2011), Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн “Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын Хараа-2050” бодлогын баримт бичгүүдэд тусган, Засгийн газрын шийдвэрүүдээр хэрэгжүүлж байна.

Экспорт: Нэг улсын дотоод зах зээлээс бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бараа материалыг гадаадын зах зээлд гаргаж, бусад улсад борлуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

Монгол Улсаас экспорт хийхийн давуу тал

  • Монгол Улс байгалийн арвин нөөц баялагтай. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал ихтэй, мал аж ахуйн гаралтай ноолуур, ноос, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн эскпортлох бүрэн боломжтой. Мөн органик, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадвартай.
  • Худалдааны нээлттэй бодлоготой. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) гишүүн бөгөөд олон улсын худалдааны нийтлэг дүрэм, зарчмыг мөрдөж ажилладаг. Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлж худалдааг хөнгөвчлөх, худалдаан дахь саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. Гаалийн үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийг бүрэн цахимжуулсан.
  • Бүс нутгийн интеграцид нэгдсэн, том зах зээлүүдтэй ойр байрлалтай. БНХАУ болон ОХУ-тай хил залган оршдог. Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай Худалдааны түр хэлэлцээр (2025), Япон Улстай Эдийн засгийн түшлэлийн хэлэлцээр (2016), Ази номхон далайн худалдааны хэлэлцээр (2020)-ийг тус тус байгуулан, Европын Холбооны Хөнгөлөлтийн системд хамрагддаг зэрэг нь гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспорт хийх бүрэн боломжийг олгож байна.
  • Уул уурхайн бус экспортыг төрөөс дэмждэг. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий ноолуур, ноос, мах, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжсэн бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг төрийн зүгээс үзүүлдэг.

Эдгээр давуу талууд Монгол Улсын экспортын чадавхыг нэмэгдүүлж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц нөхцөлөөр нийлүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд

Монгол Улсад үйлчлэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй худалдааны хэлэлцээрүүд

Монгол Улс нь олон улсын худалдааг өргөжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр болон олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэн орж, түүнчлэн хөгжингүй орнуудын олгодог тарифын хөнгөлөлтийн тогтолцоонд хамрагдан ажиллаж байна. Эдгээр хэлэлцээр, хөнгөлөлтийн механизм нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.

2026 оны 08 дугаар сарын байдлаар Монгол Улсын хувьд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA), Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA), Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Түр чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг харилцан худалдааны нөхцөл бүхий хэлэлцээрүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс гадна Европын Холбооны GSP+, Их Британийн DCTS, Япон, Канад, Австрали, Норвеги, Швейцар зэрэг улс, бүс нутгийн нэг талын тарифын хөнгөлөлтийн тогтолцоонд Монгол Улс хамрагддаг бөгөөд тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар экспортлох боломжтой. 

Хэлэлцээрийн нэр Төрөл Үйлчлэх хүрээ Хүчин төгөлдөр болсон Гишүүн улсууд
1 EPA, Japan-Mongolia Чөлөөт худалдааны хэлэлцээр Экспорт + Импорт 2016.06.07 Монгол, Япон
2 APTA (formerly Bangkok Agreement) Хязгаарлагдмал хүрээний худалдааны хэлэлцээр Экспорт + Импорт 2021.01.01 Монгол, Бангладеш, Хятад, Энэтхэг, БНСУ, Лаос, Шри Ланка.
3 FTA, EAEU-Mongolia Чөлөөт худалдааны түр хэлэлцээр Экспорт + Импорт 2026.07.22 Монгол, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ
4 Armenia for Developing Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2015.01.02 Армени
5 Australia for GSP Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1966.07.01 Австрали
6 Belarus (EAEU) for Developing Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2016.10.10 Беларусь
7 Canada for GSP Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1974.07.01 Канад
8 DCTS (Enhanced preferences) Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2023.06.19 Их Британи
9 EU for GSP+ Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2005.07.01 Европын Холбоо
10 Japan for GSP countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1971.08.01 Япон
11 Kazakhstan (EAEU) for Developing Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2016.10.10 Казахстан
12 Kyrgyzstan for Developing Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2015.08.12 Киргиз
13 New Zealand for GSP Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1972.01.01 Шинэ Зеланд
14 Norway for GSP countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1971.10.01 Норвеги
15 Russian Federation (EAEU) for Developing Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2016.10.10 ОХУ
16 Switzerland for GSP Countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1972.03.01 Лихтенштейн, Швейцар
17 Turkey for LDCs Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 2002.01.01 Турк
18 United States for GSP countries Харилцан бус худалдааны хөнгөлөлтийн тогтолцоо Экспорт 1976.01.01 АНУ

Өрсөлдөх чадвар

News & events

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Мэдээ 2026.07.09

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com