Skip to main content

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМ (GSP+)  

Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ (Generalised Scheme of Preferences Plus) Европын Холбооноос хөгжиж буй орнуудад олгодог худалдааны тусгай хөнгөлөлтийн тогтолцоо юм. Энэхүү системийн хүрээнд шаардлага хангасан улс орнуудын экспортын бүтээгдэхүүн Европын Холбооны зах зээлд тарифгүй эсвэл хөнгөлөлттэй тарифаар нэвтрэх боломжтой болдог.  Монгол Улс Европын Холбооны GSP+ хөтөлбөрт хамрагдсанаар 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны 27 улсын 400 гаруй сая хэрэглэгчид гаалийн татварын 0 хувь буюу эсвэл буруулсан тарифаар экспортлох боломжыг олгодог. Монгол Улс уг системийн хөнгөлөлтөнд 2027 он хүртэл хамрагдана.   

Хөнгөлөлтийн системийн зорилго нь хөгжиж буй орнуудын экспортыг дэмжих, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрх, хөдөлмөрийн стандарт, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах, олон улсын конвенцуудын хэрэгжилтийг дэмжихэд оршино.  

Европын Холбооны хөнгөлөлтийн системээр хөнгөлөлт эдлэх үндсэн нөхцөл: 

  • Барааны гарал үүслийн дүрэм хангасан байх. 
  • Гарал үүслийн нотлох баримт бүрдүүлсэн байх. (Certificate of Origin) 
  • Европын Холбооны техникийн болон эрүүл ахуйн шаардлагыг хангах. 
  • Бараа нь GSP+-ийн хөнгөлөлтийн жагсаалтад багтсан байх.

Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийг хэрэгжүүлэх тухай Европын Холбооны зөвлөлийн журам (PDF)

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР (ECONOMIC PARTNERSHIP AGREEMENT, EPA) 

Эдийн засгийн түшлэлийн хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол Улсын анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. 

Уг хэлэлцээр 2015 оны 2 дугаар сарын 10-нд Токио хотноо байгуулагдсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрын зорилго нь хоёр орны худалдааны саад тотгорыг бууруулах, гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах, чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, үйлчилгээний худалдааг өргөжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршино.  Хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах болон тэглэх юм.  Япон улс Монгол Улсаас экспортлох барааны дийлэнх хэсэгт гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Ноос, ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнсний зарим бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зэрэг багтдаг. Харин Монгол Улс Япон Улсаас импортлох олон төрлийн барааны гаалийн тарифыг үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн. Үүнд: машин механизм,тээврийн хэрэгсэл, электрон бараа, үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнүүд багтаж байна.   

 Хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд: 

  • Барааны гарал үүслийн дүрмийг хангасан байх. 
  • Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) авсан байх. 
  • Хэлэлэцээрийн тарифын жагсаалтад хамрагдсан бараа байх. 
  • Японы стандарт, техникийн шаардлагыг хангах ёстой. 

Төгсгөл

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

Хавсралт:

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР (ASIA-PACIFIC TRADE AGREEMENT) 

APTA нь хөгжиж буй орнуудын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, тарифын хөнгөлөлт олгох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бүс нутгийн худалдааны хэлэлцээр юм. Анх 1975 онд Бангкокийн хэлэлцээр (Bangkok Agreement) нэрээр байгуулагдаж, 2005 онд APTA нэртэй болсон. Монгол Улс 2020 онд APTA-д нэгдэн орж, 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. 

APTA хэлэлцээр нь худалдааг хөнгөвчлөх, барааны болон үйлчилгээний худалдааг дэмжих, гишүүн орнуудад харилцан тарифын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилготой. 

Одоогийн байдлаар APTA гишүүдэд БНХАУ, Энэтхэг, БНСУ, Бангладеш, Лаос, Шри Ланка улсууд багтаж байна.  

 APTA хэлэлцээрийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд:

  • Барааны гарал үүслийн дүрмийг хангасан байх.
  • Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of Origin) авсан байх.
  • Хэлэлэцээрийн тарифын жагсаалтад хамрагдсан бараа байх.
  • Японы стандарт, техникийн шаардлагыг хангах ёстой.

Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрийн товч танилцуулга

МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО (ЕАЭЗХ) БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДЫН ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, тодорхой бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэх зорилготой хэлэлцээр юм. Хэлэлцээрт Монгол Улс 2025 оны 06 дугаар сарын 27-нд гарын үсэг зурж, 2026 оны 12 сарын 21-нд соёрхон баталсан байна. Уг хэлэлцээр 07 дугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  ЕАЭЗХ- ны гишүүдэд Оросын Холбооны Улс, Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсууд багтаж байна.  

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдээс онцлог зохицуулаттай бөгөөд 3
жилийн хугацаанд хэрэгжих түр хэлэлцээр ба хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүүгийн асуудлыг хамаарахгүй, зөвхөн барааны худалдаанд хамаарна. Мөн гарал үүслийн гэрчилгээг 24 цагийн дотор нөхөн гаргаж өгөх, гаальд мэдүүлснээс хойш 4 цагийн дотор барааг олгох зэрэг зохицуулалтууд орсон.

Хэлэлцээрээр ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох Монгол Улсын 367 нэр төрлийн бараа, ЕАЭЗХ-ноос Монгол Улсад 367 нэр төрлийн бараанд харилцан хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон. Үүнд: тарифыг тэглэх, бууруулах, квотын хүрээнд тэглэх, квотын хүрээнд хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр зохицуулсан.  

Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалт, тэдгээрт хамаарах бараа бүтээгдэхүүний уялдуулсан код, стандартын жагсаалт:

News & events

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга
Ажлын байр 2026.09.08

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Мэдээ 2026.07.09

2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар

📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com