Экспортын санхүүжилт
Экспортын сургалт
Экспортын үйл явц болон олон улсын худалдааны талаархи мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн тулд та онлайн сургалтын нөөцүүдийг ашиглах боломжтой.
Экспортын зөвлөгөө
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР
Манай газар Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шйдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөх нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг.
Мөн Гадаад худалдааг зохицуулж буй бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, экспорт үүн дотроо уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлж байна.
Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэдээллийг манай байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төв болон trade@ita.gov.mn хаягаар хандан авах боломжтой.
Холбоо барих: 7727-70708
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn
Вэб сайт: www.mongolchamber.mn
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
Бизнес эрхлэгчдэд гадаад худалдаа, олон улсын зах зээл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх, гадаад худалдааны бичиг баримтыг бүрдүүлэх чиглэлээр мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор “Гадаад худалдаа, экспортыг дэмжих, мэдээлэл, зөвлөгөө өгөх төв”-ийг ажиллуулж байна.
Тус төвөөс дараах чиглэлүүдээр зөвлөгөө мэдээлэл авах боломжтой:
- Хууль, эрх зүй
- Бараа, бүтээгдэхүүний экспорт хийх үйл явц
- Гадаад худалдааны бичиг баримт бүрдүүлэлт
- Хөнгөлөлтийн ерөнхий систем
- Чөлөөт худалдааны хэлэлцээр
- Гаалийн татвар, тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт
- Бараа нийлүүлэх нөхцөл, тээвэрлэлт
- Гадаад худалдааны төлбөр, тооцоо
- Сургалт
- Гарал үүсэл, экспертиз, бизнес санал зэрэг.
Холбоо барих: 7727-70708
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn
Вэб сайт: www.mongolchamber.mn
Олон улсын хөтөлбөр
SheTrades Hub Mongolia
SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.
Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах нь дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн чухал сэдэв байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг худалдаагаар дамжуулан ахиулах нь зөвхөн төрийн бодлого, хувийн хэвшил, нийгмийн асуудал биш юм. Тиймч учраас Дэлхийн худалдааны байгууллага (WTO), Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хамтарсан агентлаг болох Олон улсын худалдааны нь эмэгтэйчүүдийн болон худалдааны тэргүүлэх хөтөлбөр болох SheTrades санаачлагыг эхлүүлсэн юм.
ОУХТ болон SheTrades санаачилгын тухай
- 2015 онд байгуулагдсан ITC SheTrades нь эмэгтэйчүүдэд мэдлэг, хамтын ажиллагаа, түнш, хүртээмжтэй бодлогыг бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлсээр байна.
- ITC SheTrades Hub нь үндэсний болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, зах зээл, хөрөнгө оруулалтын боломжууд, харилцан туршлага солилцох, түншээ олоход дэмжлэг, зөвлөгөө мэдээлэлийг хүргэдэг төв юм.
- SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийнхүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.
Зорилго
SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.
News & events
Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга
СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...
Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтсийн дарга
СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх...
2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх...