Skip to main content

Бид юу хийдэг вэ?

Бид Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадаад зах зээлд гаргахыг зорьж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, экспортлогчдод шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалт татах, хадгалах, дэмжих, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гадаад худалдааг дэмжих, олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн үйлчилгээний уялдаа холбоог хангаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Та Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесийн түншлэл тогтоох, эсвэл бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахыг зорьж байвал бид таныг шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, боломжит түншлэл, төрийн үйлчилгээний дэмжлэгээр хангахад бэлэн байна.

 

Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Утас: 7555-1717

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Эрхэм зорилго

Эрхэм зорилго- Гадаадын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсыг эдийн засгийн өсөлтөөрөө Азид тэргүүлэгч улс болоход хувь нэмрээ оруулна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь доор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх;

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хууль, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийг мэдээллээр хангах, зөвлөх, сургалт зохион байгуулах;

-Хөрөнгө оруулалт татах, хадгалах, дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх;

-Худалдааны эргэлтийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих;

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн статистик мэдээллийн санг хөтлөх.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Газар нь эрхэм зорилго, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд доор дурдсан стратегийн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ:

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна.

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг хадгалж, дэмжинэ.

-Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлнэ.

-Гадаад худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг багасгаж, худалдааг хөнгөвчилнө.

-Импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжинэ.

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг хангана.

-Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны төрийн үйлчилгээг цахимжуулна.

-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

-Төрийн захиргааны болон хүний нөөц, санхүү, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлж, үр дүнд суурилсан үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлнэ.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Төлөвлөлт, үнэлгээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Наянчимэг
Утас: 7555-1717 (1004)



ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ 2026

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Төлөвлөлт, үнэлгээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Наянчимэг
Утас: 7555-1717 (1004)

 

Бид хэрхэн дэмждэг вэ?

Бид хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангана. Экспортлогчдын хувьд гадаад зах зээлд гарах боломж, шаардлага, тулгарч болох бэрхшээлийг даван туулахад чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг мөн хүргэдэг. Мөн хөрөнгө оруулагчдад зориулан төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 11 байранд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажиллуулж байна. Тус төвөөр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар , Гадаадын иргэн харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон бусад салбарын яам, болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.

Яагаад бидэнтэй хамтрах хэрэгтэй вэ?

Монгол Улс нь байгалийн баялаг, өсөн нэмэгдэж буй зах зээл, стратегийн байршлаараа  хөрөнгө оруулалт, худалдааны өргөн боломжийг бүрдүүлдэг. Гэвч шинэ орчинд бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах, экспорт хийхэд мэдээллийн хомсдол, зохицуулалтын төвөгтэй байдал зэрэг тодорхойгүй нөхцөлүүд тулгардаг. Бид эдгээр саадыг багасгаж, хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд ойлгомжтой, шуурхай, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

Түүхэн товчоон

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих институцийн хөгжил 1990 онд Худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулагдсанаар эхэлсэн.

Үүнээс хойш тус байгууллага нь цаг үеийн хэрэгцээ, бодлогын өөрчлөлттэй уялдан хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулагдаж ирсэн.

Тухайлбал,
1996-2012 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг,
2013-2016 онд Хөрөнгө оруулалтын газар,
2016-2021 Үндэсний хөгжлийн газар гэсэн нэршлээр үйл ажиллагаа явуулж байсан.

Харин 2023 онд Засгийн газрын 37 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын  хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэгжүүдийн чиг үүрэг

Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс

Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх болон үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, хөрөнгө оруулалттай холбоотой төрийн үйлчилгээг цахим нэг цонхны хэлбэрээр үзүүлэх, дотоодын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт татах чадавхыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Худалдааг дэмжих хэлтэс

Худалдааны бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, импортыг орлох үйлдвэрлэл, экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдааны алдагдлыг багасгах, саад бэрхшээлийг бууруулах, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрийн үр ашгийг нэмэгдүүлэх, хил дамнасан цахим худалдаа, гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсын худалдааны орчныг сурталчлах, олон улсын арга хэмжээ зохион байгуулах, худалдааны статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилладаг.

Мэдээлэл, харилцааны хэлтэс

Байгууллагын мэдээлэл, харилцаа, хамтын ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны орчин, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг сурталчлан таниулах, гадаад, дотоодын байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээллийг үнэн зөв, нээлттэй хүргэх, бусад нэгжид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Захиргаа, удирдлагын хэлтэс

Байгууллагын хэвийн, үр ашигтай үйл ажиллагааг хангах хүрээнд захиргаа, хүний нөөц, төсөв, санхүү, дотоод удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн албан хаагчдын чадавх, ажлын үр дүнг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны уялдаа, хяналт, хариуцлагыг ханган ажилладаг.

Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

Бидэнтэй холбогдох

Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэдээлэл

Нэг цэгийн үйлчилгээний төв нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомж, зах зээлийн таатай нөхцөлийг сурталчлах, мэдээлэх, хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар , Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээний мэдээллийг нэг цэгээс үзүүлж байна.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр
Даваа-Баасан: 08:30-17:30, Бямба, Ням: Амарна

Facebook page/ Invest Mongolia

investmongolia.gov.mn

Төлөвлөлт, үнэлгээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Наянчимэг
Утас: 7555-1717 (1004)

info@ita.gov.mn

News & events

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БОЛОМЖУУД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээ 2026.10.21

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БОЛОМЖУУД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

⚖️ Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар (ХОХГ) “Хөрөнгө оруулалтын эрх...

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Мэдээ 2026.10.09

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Төлөвлөгөө нь дараах 5 үндсэн чиглэлтэй:1. Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх2. Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог...

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Мэдээ 2026.10.08

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Чех-Монголын шинжлэх ухаан, инноваци болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээрх айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com