Skip to main content

МОНГОЛ УЛС БОЛОН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО (ЕАЭЗХ) БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДЫН ХООРОНД БАЙГУУЛСАН ТҮР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, тодорхой бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэх зорилготой хэлэлцээр юм. Хэлэлцээрт Монгол Улс 2025 оны 06 дугаар сарын 27-нд гарын үсэг зурж, 2026 оны 12 сарын 21-нд соёрхон баталсан байна. Уг хэлэлцээр 07 дугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. ЕАЭЗХ-ны гишүүдэд Оросын Холбооны Улс, Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсууд багтаж байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдээс онцлог зохицуулалттай бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжих түр хэлэлцээр ба хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүүгийн асуудлыг хамаарахгүй, зөвхөн барааны худалдаанд хамаарна. Мөн гарал үүслийн гэрчилгээг 24 цагийн дотор нөхөн гаргаж өгөх, гаальд мэдүүлснээс хойш 4 цагийн дотор барааг олгох зэрэг зохицуулалтууд орсон.

Хэлэлцээрээр ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох Монгол Улсын 367 нэр төрлийн бараа, ЕАЭЗХ-ноос Монгол Улсад 367 нэр төрлийн бараанд харилцан хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон. Үүнд: тарифыг тэглэх, бууруулах, квотын хүрээнд тэглэх, квотын хүрээнд хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр зохицуулсан.

Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалт, тэдгээрт хамаарах бараа бүтээгдэхүүний уялдуулсан код, стандартын жагсаалт:

News & events

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРЫН 2026 ОНЫ 1–10 ДУГААР САРЫН БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
Мэдээ 2026.11.04

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРЫН 2026 ОНЫ 1–10 ДУГААР САРЫН БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зандан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.Б.Зандан нь Хөрөнгө оруулалт, худалдааны...

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭКСПОРТ, ХУДАЛДААНЫ БОЛОМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Мэдээ 2026.10.30

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭКСПОРТ, ХУДАЛДААНЫ БОЛОМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран Монгол Улс болон...

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БОЛОМЖУУД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээ 2026.10.21

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БОЛОМЖУУД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

⚖️ Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар (ХОХГ) “Хөрөнгө оруулалтын эрх...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com