Skip to main content
Мэдээ

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улс–Европын Холбооны Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улс–Европын Холбооны Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, Европын бодлого тодорхойлогчид, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай уулзан Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Тус арга хэмжээ нь Европын Холбооны Global Gateway санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын зүгээс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломжийг онцолж, шинээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох эрчим хүчний салбарын реформыг хэрэгжүүлэхэд олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц болон тогтвортой санхүүжилтийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Шадар сайд Т.Доржханд өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон Монгол Улс–Европын Холбооны Хөрөнгө оруулалт, бизнесийн анхдугаар чуулганы үеэр Европын Хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсын ногоон шилжилтийг дэмжих зорилгоор 1 тэрбум евро хүртэлх санхүүжилт олгох санамж бичиг байгуулсныг дурдав. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд Европын компаниудыг татан оролцуулах чиглэлд хамтран ажиллаж байгааг онцлов.

Мөн арга хэмжээний хүрээнд Шадар сайд Т.Доржханд Бельгийн Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер де Рувeр, Европын Комиссын Олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн комиссар Жозеф Сикела нартай тус тус уулзаж, Монгол Улс–Европын Холбоо болон Монгол–Бельгийн худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, газрын ховор элемент, аялал жуулчлал, цахим дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэр дундаа батерейн хуримтлуурын технологи зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Европын талтай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.


Strengthening EU–Mongolia cooperation on green and sustainable investment

Deputy Prime Minister of Mongolia Dorjkhand T. participated in the EU–Mongolia Investors’ Round Table held in Brussels, which brought together policymakers, financial institutions, and investors to discuss opportunities for expanding European investment in Mongolia and supporting the country’s energy transition under the EU’s Global Gateway initiative.

During the discussions, the Mongolian side highlighted the country’s significant renewable energy potential and the Government’s commitment to advancing energy sector reform, one of the key priorities of the newly formed Government. The roundtable focused on mobilizing sustainable investment, strengthening cooperation with European partners, and developing bankable renewable energy and infrastructure projects in Mongolia.

Deputy Prime Minister Dorjkhand T. also noted that during the first Mongolia–European Union Investment and Business Forum held in Ulaanbaatar last year, the European Investment Bank signed a memorandum of understanding with the Government of Mongolia to provide up to €1 billion in financing to support Mongolia’s green transition. In this context, Mongolia is working closely with European partners to engage European companies in renewable energy projects and the development of modern energy infrastructure.

On the sidelines of the event, Deputy Prime Minister Dorjkhand T. held meetings with Peter De Roover, Speaker of the Belgian Federal Parliament’s Chamber of Representatives, and Jozef Síkela, European Commissioner for International Partnerships. The meetings focused on strengthening Mongolia’s cooperation with Belgium and the European Union in areas such as trade, investment, renewable energy, rare earth elements, tourism, and digital connectivity.

The discussions also highlighted opportunities to enhance Mongolia’s energy security, including potential cooperation on advanced battery storage technologies and closer engagement with European companies.

The meeting was attended by Mr. Bold L., Ambassador of Mongolia to the Kingdom of Belgium, and Ina Marčiulionytė, Ambassador of the European Union to Mongolia.

🔗 Facebook-д үзэх