Энэ нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд (ОХУ, Беларусь, Казахстан, Армен, Киргизстан) хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр бөгөөд 3 жилийн хугацаатай байгуулан, 07 сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Тус хэлэлцээр нь Монгол Улсын экспортын бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монголын үйлдвэрлэгчдэд ЕАЭЗХ-ны 180 гаруй сая хэрэглэгчтэй зах зээлд илүү таатай нөхцөлөөр нэвтрэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
1. Талууд хоорондын барааны худалдаан дахь тариф болон тарифын бус саад тотгорыг багасгах, эсхүл арилгах замаар хөнгөвчлөх болон чөлөөлөх
2. Талууд хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих
3. Талууд хоорондын худалдааг өргөжүүлэн төрөлжүүлэхийг дэмжих
– Тарифыг бүрэн тэглэх
– Тариф бууруулах
– Тогтоосон квотын хүрээнд тарифыг тэглэх
– Тогтоосон квотын хүрээнд тарифын хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалт багтана.
– Мах, махан бүтээгдэхүүн
– Ноос, ноолуурын зарим бүтээгдэхүүн
– Арьс ширэн бүтээгдэхүүн
– Зөгийн бал
– Зарим төрлийн хүнс, ундаа зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Хэлэлцээрийн хавсралт үзэх: https://drive.google.com/…/1JYEJTBinT4pQUyMNwDGcpM…/view


