Loading Events

« All Events

Худалдааны түр хэлэлцээрийн талаарх танилцуулга

December 10
📢 АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА
“Худалдааны түр хэлэлцээрийн талаарх танилцуулга” арга хэмжээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд олгож буй боломжийг таниулах, хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлтийг сонсох зорилгоор зохион байгуулах арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
📅 Огноо: 2026 оны 12 дугаар сарын 10
Тус арга хэмжээнд оролцсоноор та:
✅ Худалдааны түр хэлэлцээрийн талаар мэдээлэл авах;
✅ ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийх экспорт, импортын боломжийг судлах;
✅ Тарифын хөнгөлөлт, гаалийн бүрдүүлэлт, стандарт болон бусад шаардлагын талаар мэдээлэл авах;
✅ Худалдаанд тулгарч буй хүндрэл, асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа хүргүүлэх боломжтой.
Хэн оролцох боломжтой вэ?
Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу экспорт хийдэг, эдгээр улсаас импорт хийдэг, эсхүл тус зах зээлд нэвтрэх сонирхолтой бүх аж ахуйн нэгжийг урьж байна.
📝 Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
🔗 Бүртгүүлэх холбоос
📱 Мөн постод хавсаргасан QR кодыг уншуулан бүртгүүлэх боломжтой.
Аж ахуйн нэгжүүд та бүхнийг идэвхтэй оролцож, санал хүсэлтээ хүргүүлэхийг урьж байна.

Details

  • Date: December 10