Skip to main content
Мэдээ, Эрчим хүч, дэд бүтэц

Баруун болон зүүн бүсийн нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аукционд сонирхлоо илэрхийлэх хүсэлт

Монгол Улсын Эрчим хүчний яам нь 5 байршилд нийт 110 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) болон 52 МВт / 188 МВт.ц батарей хуримтлуурын систем (БХС) бүхий төслүүдийг сонгон шалгаруулах аукционыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

Багц-1: Баруун бүс

Байршил 1 (60 га) – Баянхонгор аймгийн Өлзийт суманд байрлах Баянхонгор дэд станцад холбогдох 10 МВт НЦС, 10 МВт / 20 МВт.ц БХС бүхий төсөл;

Байршил 2 (60 га) – Баян-Өлгий аймгийн Бугат суманд байрлах Өлгий дэд станцад холбогдох 20 МВт-ын НЦС, 10 МВт / 40 МВт.ц БХС бүхий төсөл;

Байршил 3 (100 га) – Увс аймгийн Улаангом суманд байрлах Өмнөговь дэд станцад холбогдох 40 МВт-ын НЦС, 20 МВт / 80 МВт.ц БХС бүхий төсөл орно.

Багц-2: Зүүн бүс

Байршил 4 (35 га) – Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Баруун-Урт дэд станцад холбогдох 10 МВт-ын НЦС, 2 МВт / 8 МВт.ц БХС бүхий төсөл;

Байршил 5 (90 га) – Дорнод аймгийн Баянтүмэн суманд байрлах Чойбалсан дэд станцад холбогдох 30 МВт-ын НЦС, 10 МВт / 40 МВт.ц БХС бүхий төсөл.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://energy.gov.mn/post/176454