Монгол Улсад анх удаа сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулагдаж, таван төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг амжилттай сонгон (2026.06.18) шалгарууллаа. Аукционд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдсөв.
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хэрэгжих 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч бүртгүүлснээс 4 нь өрсөлдөв. Тус аукционд “Ар Жей И Монголиа” ХХК болон “Runxin Capital Holdings” Co.,Ltd” компаниуд түншлэлээр, 7.8 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч өрсөлдөв. Уг станц “Хархорин” дэд станцад холбогдож Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Түүнчлэн шинээр байгуулагдах Хархорум хотын цахилгаан хангамжийн эх үүсвэр болох онцлогтой. Тус аукционд “Монхорус Интернэшнл” компани, 5.75 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 7 оролцогч өрсөлдөв. Уг станц “Мандал” дэд станцад холбогдож Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Тус аукционд “Смарт найчурал энержи” компани, 4.85 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.
- Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 9 оролцогч бүртгүүлсэн. Үүнээс 7 оролцогч бүртгэлээ баталгаажуулсан буюу дэнчингээ байршуулж оролцлоо. Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласнаас хамгийн олон оролцогч энэхүү байршилд өрсөлдсөн. Энэхүү аукционд “Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD” компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд 5 оролцогч өрсөлдлөө. Тус аукционд “Алхана трэйд” компани, 6.65 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг:


