Skip to main content
Мэдээ

МОНГОЛ–ЯПОНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН B2B УУЛЗАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР ОРОЛЦЛОО

2026-09-21
🇲🇳🇯🇵МОНГОЛ–ЯПОНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН B2B УУЛЗАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР ОРОЛЦЛОО
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол–Японы Бизнес Түншлэл 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол–Японы төвд амжилттай зохион байгуулагдлаа.
 
Тус арга хэмжээний хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газраас Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болортуяа “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжуудын талаар” танилцуулга хийж, Япон Улсын бизнес эрхлэгчид болон Монголын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээнд Япон Улсын бизнесийн төлөөлөгчид оролцож, Монголын аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчилсан B2B уулзалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт болон бизнесийн шинэ боломжуудын талаар санал солилцлоо.
 
Тус уулзалт нь Монгол, Японы бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын хөрөнгө оруулалт, худалдааны шинэ боломжийг бий болгоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
 
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com