Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан “Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг ихээхэн сонирхож байна”
-Гадны хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарыг, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарыг ихээхэн сонирхдог. Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дата төв, хиймэл оюун ухааны чиглэлээр хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалт бий болсон нь хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нэг хэлбэр болж буй юм.


