Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, өгөөжийг өрхийн хаалгаар оруулахад онцгойлон анхаарч байгааг онцолж, 2026 онд хөрөнгө оруулагчдаас нийт 4.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 51 гомдол ирснээс 3.1 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий 30 гомдолд арга хэмжээ авсан” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Улмаар хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх энэхүү чухал чиг үүргийг “Хөрөнгө оруулалт, худалдааны газар”-т албан ёсоор хүлээлгэн өгөв.


