“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээний хаалтын буюу тав дахь өдөр “Худалдаа болон бизнесийн салбар дах экспортын боломжууд” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яам, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын, Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр нар үг хэлсэн тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл, худалдаа, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож, гадаад худалдаа, экспортын орчин, бодлого, боломжийн талаар холбогдох мэргэжилтнүүдээас нэг дор мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлууддаа хариулт авах боломжтой байснаараа ач холбогдолтой байсан юм.
Арга хэмжээний хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Худалдааг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Энхдаваа “Гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглах нь”, Гаалийн ерөнхий газрын төлөөллүүд болох Гаалийн ерөнхий газрын Татвар орлогын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбат, Гаалийн ерөнхий газар, Ёс зүйн дэд хорооны дарга гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэн нар “Гаалийн татвар, хөнгөлөлт, чөлөөлөлт, гаалийн байгууллагын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн бол Улаанбаатар хотын Худалдааны Танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш Эрдэнэ “Худалдаа эрхлэгчдэд тулгардаг гэрээний маргаан, анхаарах асуудлууд”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан (Ph.D.) “Монгол Улсаас БНХАУ д экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараанд хийгддэг шинжилгээ, шаардлагын талаар” оролцогчдод тус тус дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Үдээс хойшхи хэсэгт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч захирал Д.Жавхлан тус улсын зах зээлийн боломж, Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газрын дарга Э.Тамир экспортлогчдыг дэмжих батлан даалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ, Норд Роуд ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Л.Баваасан экспортын туршлагаасаа хуваалцсан бол Монложистикс Ворлдвайд ХХК-ийн Олон улсын тээврийн албаны захирал Б.Аригун тээвэр, логистикийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, худалдаа, экспортын орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, арга хэмжээг Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр дүгнэж хаалт хийлээ.
“Хөрөнгө оруулалт, худалдааны газарын нэрэмжит 7 хоног” арга хэмжээ нь Эрчим хүч, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны салбаруудыг тус тус онцолж гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, шийдвэрлэх арга замыг хайх хэлэлцүүлэг, уулзалт, ганцаарчилсан зөвлөгөө зэргийг зохион байгуулан өндөрлөж байгаа бөгөөд дараагийн төст арга хэмжээнүүд тун удахгүй зохион байгуулагдана гэдгийг дуулгахад таатай байна.
The closing day of the “Investment and Trade Agency Week” was successfully held under the theme “Export Opportunities in the Trade and Business Sector.”
The event opened with remarks by Ms. Erdenetuya D., Director of the Trade and Economic Cooperation Policy Department at the Ministry of Economy and Development, and Ms. Erdenebayar O., Head of the Trade Promotion Division of the Investment and Trade Agency. Representatives from government institutions, the private sector, international and professional organizations, as well as business and trade stakeholders attended the event. Participants had the opportunity to receive information from experts on the current foreign trade environment, export policies, and available opportunities, while also discussing the challenges faced by businesses.
As part of the program, Mr. Enkhdavaa, Senior Specialist of the Trade Promotion Division, presented on “The Current State of Foreign Trade and the Utilization of Free Trade Agreements.” Representatives from the General Customs Administration delivered information on customs duties, tax exemptions and reductions, and the operations of customs authorities.
Additionally, Ms. Khash-Erdene, Executive Director of the Ulaanbaatar Chamber of Commerce, spoke about contract disputes and key considerations for traders, while Prof. Otgonsaikhan from the Business School of the National University of Mongolia presented on testing procedures and requirements for agricultural products exported from Mongolia to China.
During the afternoon session, speakers shared insights on market opportunities in Uzbekistan, export support services, export experiences, and the current state of transport and logistics.
The event concluded with a discussion among participants on improving the trade and export environment and addressing challenges faced by businesses, followed by closing remarks from Ms. Erdenebayar O.
Overall, the event provided valuable information, practical experience, and networking opportunities for traders, entrepreneurs, and exporters. The “Investment and Trade Agency Week” highlighted key sectors including energy, economy, investment, and trade, and similar events will continue to be organized in the future.
