- This event has passed.
Татварын хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлт болон түүний ач холбогдол
September 23 @ 09:30 - 11:30

Хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээлэл, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний хүрээнд татварын хууль тогтоомжийн шинэчлэл, хөрөнгө оруулагчдад зориулсан татварын хөнгөлөлт, урамшуулал, олон улсын татварын зохицуулалттай холбоотой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.
Мөн оролцогчдын асуултад хариулж, татварын хууль тогтоомжийн хэрэгжилт болон бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, мөн санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://investmongolia.glueup.com/…/%d1%82%d0%b0%d1%82…/