- This event has passed.
“Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэл ба боломжууд” сэдэвт өдөрлөг, хэлэлцүүлэг

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар (ХОХГ) “Хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэл ба боломжууд” хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах болно. Хэлэлцүүлгээр 2026 оны 8-р сарын 31-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга хийх бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцоно.
Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамдуудын төлөөлөл, бизнесийн холбоод, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хуулийн фирмүүд болон судалгааны байгууллагын төлөөлөгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.