Skip to main content
Мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2026-10-09
Төлөвлөгөө нь дараах 5 үндсэн чиглэлтэй:
1. Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх
2. Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх
3. Институтийн чадавх, хүний нөөцийг бэхжүүлэх
4. Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог сайжруулах
5. Хөрөнгө оруулагчдыг хадгалах буюу дэмжих тогтолцоог бүрдүүлэх
Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах, нэгдсэн цахим мэдээллийн систем хөгжүүлэх, нэг цэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай тогтмол харилцах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
🔹2026 оны II улирлын байдлаар Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал, өссөн дүнгээр 55.1 тэрбум ам.долларт хүрээд байна.
🔹2026 оны II улирлын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүдийн төвлөрүүлсэн татварын орлого 4.1 их наяд төгрөгт хүрээд байна.
🔹ГХО-тай хуулийн этгээдийн хийсэн гадаад худалдаа 2025 оны байдлаар экспортын 44.6% хувь, импортын 35.4 хувийг тус тус бүрдүүлж байна.
🔹2026 оны III улирлын байдлаар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 13,553 хуулийн этгээд бүртгэлтэй байна.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026–2028 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсрууллаа.
Зорилтот үзүүлэлт:
2026 он – 4.5 тэрбум ам.доллар
2027 он – 5.0 тэрбум ам.доллар
2028 он – 5.5 тэрбум ам.доллар
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.
 
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com