Skip to main content
Мэдээ

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА БОЛОМЖУУД” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-10-21
⚖️ Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Хөрөнгө оруулалт худалдааны газар (ХОХГ) “Хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэчлэл ба боломжууд” хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр 2026 оны 8-р сарын 31-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга хийв.
Арга хэмжээнд Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамдуудын төлөөлөл, бизнесийн холбоод, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хуулийн фирмүүд болон судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалт болон бизнесийн орчинд хийсэн томоохон шинэчлэл болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдсэн гэлээ. Тухайлбал, ногоон сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа дата төвийн чиглэлээр хөрөнгө оруулахад гаалийн тарифыг 100 хувь хөнгөлж, бонд, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг сунгасан талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч гомдлоо 30 хоногт шийдвэрлүүлэх, олон улсын арбитраар маргаанаа шийдүүлэх эрхтэй болсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр тогтворжуулалтын гэрчилгээний хугацааг 20 хүртэл жилээр нэмэгдүүлснийг дурдаад, “Хууль батлагдсан нь зөвхөн эхлэл, жинхэнэ сорилт нь хэрэгжилт” гэв.
 
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com