Skip to main content
Мэдээ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭКСПОРТ, ХУДАЛДААНЫ БОЛОМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2026-10-30
🔹Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд хийсэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын боломж, худалдааны зохицуулалтын талаар мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулав.
🔹Энэхүү уулзалтаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа элчин сайдын яамны атташе Рыспек Мукашевич нар Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр, түүний хүрээнд үүсэх экспортын боломжууд, худалдаанд тулгарч буй бодит саад тотгорыг тодорхойлж, мөн салбарын холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд экспортын боломж, барааны гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт, стандартын шаардлага, экспортын үйл явцад шаардлагатай баримт бичгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
🔹Мөн тус газрын тухайд Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийн үр дүнг сайжруулах, хэлэлцээрийн боломжийг бүрэн ашиглах, гадаад худалдаанд оролцож буй аж ахуй нэгж, байгууллагуудыг мэдээллээр хангах ажлуудыг тогтмолжуулахаар ажиллаж байна.
 
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com