Skip to main content
Мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗРЫН 2026 ОНЫ 1–10 ДУГААР САРЫН БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2026-11-04
Б.Зандан нь Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, экспортыг дэмжих, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр олон ажил, санаачилгыг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрч ажиллалаа.
Энэ хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал:
🔹 “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, батлуулах ажлын хүрээнд ажиллаж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулан ажлын хэсэгт орж ажилласан.
🔹 Хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд: Гадаадын хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг E-Business.mn системээр олгох үйлчилгээг нэвтрүүлж, төрийн мэдээллийн сантай холбох ажлыг эхлүүлэв.
🔹 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хөрөнгө оруулагчийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан нийт 3,741 хүсэлт хүлээн авч, 2,936 хүсэлтийг зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
Мөн хөрөнгө оруулагчдын өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх шинэ чиг үүргийн хүрээнд гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
🔹 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 2026 онд Хөрөнгө оруулалт, худалдааны газар анх удаа гадаад улсад хөрөнгө оруулалтын форумуудыг зохион байгууллаа. Үүнд: Япон Улсын Токио хотод “Invest Mongolia: Эрчим хүч ба санхүүгийн салбар – Токио 2026” форум, БНХАУ-ын Харбин хотод болсон Олон улсын эдийн засаг, худалдааны 35 дахь удаагийн үзэсгэлэн, БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум”-уудыг тус тус зохион байгуулж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүллээ.
🔹 Хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр нийт 35 арга хэмжээ зохион байгуулж, 1,500 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан.
🔹 ГХЯ-тай хамтарч цахим болон биет арга хэмжээ хийж эхэлсэн бөгөөд ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвтэй байгуулагдсан цагаас хамтарч ажиллан нийт 23 удаагийн ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулж 68 дотоодын аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
🔹 Төрийн, хувийн хэвшлийн, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, нийт 91 уулзалт хийсэн.
🔹 Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хадгалах 2026–2032 оны стратеги, замын зураглал болон гадаад худалдааг нэмэгдүүлэх дунд хугацааны стратеги, замын зураглалыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэв.
🔹 Investmongolia.gov.mn цахим хуудсыг шинэчилж, хөрөнгө оруулагч болон экспортлогчдод зориулсан мэдээллийг нэгтгэн хүргэх ажлыг хэрэгжүүлэв. Мөн сар бүрийн цахим сонин гаргаж, байгууллагын мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмолжууллаа.
🔹 Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын шууд болон шууд бус үр өгөөжийг олон нийтэд таниулах “FDI Benefit” кампанит ажлыг санаачлан, гадаадын байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хариуцсан ажилдаа гаргасан хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, манлайлалд тань талархал илэрхийлье. Хамтдаа эхлүүлсэн ажил, бүтээсэн үр дүн цаашид улам өргөжин хөгжиж, байгууллагын үйл ажиллагааны дараагийн амжилтын үндэс болно гэдэгт итгэлтэй байна.
 
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com