Уулзалтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх, олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Чех Улсын туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн “Худалдааг дэмжих тусламж” (Aid for Trade) санаачилгын хүрээнд Монгол Улс хамрагдах боломж, хөтөлбөрийг Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлэх, ЖДБ эрхлэгчдэд чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтын үр дүнд Aid for Trade санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг судлах, хоёр улсын ЖДҮ-ийн байгууллагуудын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх, Монголын ЖДБ эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдлээ.


