Тухайлбал, технологи, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, Чех Улсын дэвшилтэт технологи, туршлагыг судлах, нутагшуулах боломжийн талаар хэлэлцлээ.
Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес, шинжлэх ухаан, инновацийн салбарын байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.


