Хөрөнгө оруулалт, худалдааны газрын албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөллөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Төрийн захиргааны албаны болзол, шаардлагыг хангасан албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө.
Ёслолын арга хэмжээний үеэр шинээр тангараг өргөсөн албан хаагчид Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг дээдлэн, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэр төрийг өндөрт өргөж ажиллахаа баталгаажуулав.


