Хөрөнгө оруулалт, худалдааны газраас зохион байгуулсан “Монгол–Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
– Ч.Агиймаа:
“Тус форумын хүрээнд амжилттай хэлэлцээрүүд хийж, цаашид хамтран ажиллах шинэ түнш, байгууллагуудаа олсон нь бидний хувьд үр дүнтэй байлаа.”
– Н.Мөнх-Эрдэнэ:
“Өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, компаниудтай холбогдож, цаашид хамтран ажиллах боломж бүрдсэнд баяртай байна. Мөн хамтран ажиллах түншүүдээ Монгол Улсад урьж авчрах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдсэн нь тус форумын чухал үр дүн байлаа”.


