Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /CAREC/: Монгол Улсад бий болж буй боломжууд
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр CAREC-ийн хүрээнд Монгол Улсад бий болж буй боломж, хөрөнгө оруулалт, худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан мэдээлэл хүргэлээ.
Тэрээр CAREC-ийн гишүүн орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих чиг үүрэг бүхий байгууллагуудыг холбосон хамтын ажиллагааны тогтолцоо, механизмыг бий болгох санаачилгыг Хөрөнгө оруулалт, худалдааны газраас дэвшүүлэн ажиллаж байгааг онцоллоо.


