Skip to main content

Хөрөнгө оруулагчийн цахим бүртгэлийн систем нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа юм.

Тухайн үйлчилгээг авахын тулд дараах аргуудаас сонгон системд нэвтэрч болно. Үүнд:

  • Танилт нэвтрэлтийн ДАН нэгдсэн систем  (нэг удаагийн нууц үгээр)
  • Тоон гарын үсэг (хувь хүн, ААН-ийн)
  • Интернэт банкны эрх (Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, ХААН банк гэх мэт…)

 

  1. Системд нэвтрэх

“Хөрөнгө оруулагчийн үйлчилгээний цахим систем”-д нэг удаагийн нууц үг, тоон гарын үсэг, интернэт банкны эрхээс сонгож нэвтэрнэ.

  1. Хүсэлт илгээх

Үйлчилгээний өргөдлийг бөглөж, үйлчилгээний нөхцөлийг бөглөснөөр үргэлжилнэ.

  1. Хүсэлт хүлээн авах

Үйлчилгээний хүсэлтийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, ХУР системээс холбогдох мэдээллийг татаж урьдчилсан баталгаажуулалтыг оруулна.

  1. Хүсэлтийн үр дүнг баталгаажуулах

Хөрөнгө оруулагчдад олгох тодорхойлолтийн шийдвэрийг баталгаажуулна.

  1. Тодорхойлолтийг олгох

Холбогдох үр дүнг хэвлэх, файлаар татах эсхүл цахим шуудангаар илгээж болно.

 

Баримт бичгийн нэр

  1. Паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй)
  2. Нийгмийн даатгалын тайлан (7,8-р лавлагаа)
  3. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардана 

https://e-invest.mn/accounts/login/?next=/statement/create/

News & events

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Мэдээ 2026.10.09

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ, ХАМГААЛАХ, ДЭМЖИХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Төлөвлөгөө нь дараах 5 үндсэн чиглэлтэй:1. Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх2. Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог...

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Мэдээ 2026.10.08

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Чех-Монголын шинжлэх ухаан, инноваци болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээрх айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын...

МОНГОЛ, ЧЕХИЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЛЭЭ
Мэдээ 2026.10.08

МОНГОЛ, ЧЕХИЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан тэргүүтэй Монголын төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эдийн засаг,...

Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com