Экспортын зөвлөгөө
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР
Манай газар Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шйдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөх нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг.
Мөн Гадаад худалдааг зохицуулж буй бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, экспорт үүн дотроо уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлж байна.
Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэдээллийг манай байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төв болон trade@ita.gov.mn хаягаар хандан авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
Бизнес эрхлэгчдэд гадаад худалдаа, олон улсын зах зээл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх, гадаад худалдааны бичиг баримтыг бүрдүүлэх чиглэлээр мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор “Гадаад худалдаа, экспортыг дэмжих, мэдээлэл, зөвлөгөө өгөх төв”-ийг ажиллуулж байна.
Тус төвөөс дараах чиглэлүүдээр зөвлөгөө мэдээлэл авах боломжтой:
- Хууль, эрх зүй
- Бараа, бүтээгдэхүүний экспорт хийх үйл явц
- Гадаад худалдааны бичиг баримт бүрдүүлэлт
- Хөнгөлөлтийн ерөнхий систем
- Чөлөөт худалдааны хэлэлцээр
- Гаалийн татвар, тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт
- Бараа нийлүүлэх нөхцөл, тээвэрлэлт
- Гадаад худалдааны төлбөр, тооцоо
- Сургалт
- Гарал үүсэл, экспертиз, бизнес санал зэрэг.
Холбоо барих: 7727-70708
Цахим шуудан: foreigntrade@mongolchamber.mn
Вэб сайт: www.mongolchamber.mn