Үйлдвэрлэл ба бараа бэлтгэх зардал
Энэ бүлэгт бараа үйлдвэрлэх буюу худалдан авах, экспортод бэлтгэх бүх зардал хамаарна. Нийт экспортын зардлын гол хэсгийг бүрдүүлдэг.
| Зардлын төрөл | Тайлбар |
| Түүхий эд, материалын зардал | Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, туслах материалын нийт өртөг. |
| Хөдөлмөрийн зардал | Үйлдвэрлэлийн ажилчдын цалин, нийгмийн даатгал болон бусад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой зардал. |
| Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал | Үйлдвэрийн түрээс, цахилгаан, дулаан, тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар үйлчилгээний зардал. |
| Баглаа боодлын зардал | Олон улсын стандартад нийцсэн хайрцаг, уут, тэмдэглэгээ, хамгаалалтын материал. Импортлогч орны шаардлагад нийцсэн байх шаардлагатай. |
| Чанарын баталгаажуулалт | Бүтээгдэхүүний чанарын шалгалт, сорилт, стандартад нийцэж буйг баталгаажуулах зардал. |
|
Incoterms гэж юу вэ?
Incoterms (International Commercial Terms) нь Олон улсын худалдааны танхим (ICC) тогтоосон, олон улсын барааны худалдаанд ашиглагддаг стандарт нөхцөлүүд юм. Эдгээр нөхцөл нь худалдагч (экспортлогч) болон худалдан авагч (импортлогч) хоёрын хооронд:
- Тээврийн зардлыг хэн хариуцах
- Эрсдэл хэнд, хаана шилжих
- Гаалийн бүртгэл хэн хийх
- Даатгалыг хэн хийх
гэдгийг тодорхойлдог. Incoterms® 2020 нь нийт 11 нөхцөл агуулдаг.
Бүх төрлийн тээврийн хэрэгслэлд хамаарах нөхцөлүүд (7 нөхцөл)
EXW, FCA, CPT, CIP, DAP, DPU, DDP агаарын, автомашины, төмөр замын болон далайн тээвэр бүгдэд хамаарна.
| Код | Нэршил (Англи) | Монгол | Эрсдэл шилжих цэг | Худалдагчийн үүрэг | Худалдан авагчийн үүрэг |
| EXW | Ex Works | Үйлдвэрийн нөхцөл | Үйлдвэр/агуулах | Бараагаа бэлтгэнэ | Бүх тээвэр, гаалийн бүртгэл, зардал |
| FCA | Free Carrier | Тээвэрлэгч хүлээн авах | Зааж өгсөн газар | Гарах гааль, заасан газар хүргэх | Гол тээвэр, даатгал, орох гааль |
| CPT | Carriage Paid To | Тээвэр төлсөн | Тээвэрлэгчид хүргэх цэг | Гарах гааль, тээврийн зардал | Эрсдэл тээвэрлэгчид хүргэхэд, орох гааль |
| CIP | Carriage & Insurance Paid | Тээвэр, даатгал төлсөн | Тээвэрлэгчид хүргэх цэг | Гарах гааль, тээвэр, өндөр даатгал | Эрсдэл тээвэрлэгчид хүргэхэд, орох гааль |
| DAP | Delivered at Place | Тодорхой газарт хүргэсэн | Очих газар (буулгахаас өмнө) | Бүх тээвэр, даатгал очих газар хүртэл | Буулгалт, орох гааль, татвар |
| DPU | Delivered at Place Unloaded | Буулгаж, хүргэсэн | Очих газар (буулгасны дараа) | Бүх тээвэр, буулгалт | Орох гааль, татвар |
| DDP | Delivered Duty Paid | Гааль төлж хүргэсэн | Очих газар | Бүгд (тээвэр, даатгал, гааль, татвар) | Бараагаа хүлээн авна |
Далайн болон усан замын тээврийн нөхцөлүүд (4 нөхцөл)
FAS, FOB, CFR, CIF зөвхөн далай, голын усан замын тээврийн хэрэгслэлд хамаарна.
| Код | Нэршил (Англи) | Монгол | Эрсдэл шилжих цэг | Худалдагчийн үүрэг | Худалдан авагчийн үүрэг |
| FAS | Free Alongside Ship | Хөлгийн хажуу талд | Портын дэргэд | Гарах гааль, портод хүргэх | Ачих, тээвэр, даатгал, орох гааль |
| FOB | Free on Board | Хөлөгт ачисан | Хөлөгт ачихад | Гарах гааль, хөлөгт ачих хүртэл | Далайн тээвэр, даатгал, орох гааль |
| CFR | Cost and Freight | Зардал ба ачааны төлбөр | Хөлөгт ачихад | Гарах гааль, далайн тээврийн зардал | Ачигдсанаас хойших эрсдэл, даатгал, орох гааль |
| CIF | Cost, Insurance & Freight | Зардал, даатгал, ачааны төлбөр | Хөлөгт ачихад | Гарах гааль, тээвэр, бага даатгал | Ачигдсанаас хойших эрсдэл, орох гааль |
Гол анхаарах зүйлс:
- EXW худалдагчийн хамгийн бага үүрэг-DDP хамгийн их үүрэг.
- FOB нь далайн тээврийн хамгийн өргөн хэрэглэгддэг нөхцөл.
- CIF болон CIP нь хоёулаа даатгал багтаасан боловч CIP-ийн даатгалын хамрах хүрээ өргөн (ICC A).
- FAS, FOB, CFR, CIF-ийг агаарын тээврийн гэрээнд ашиглахгүй. FCA, CPT, CIP ашиглана.
- Incoterms нь гаалийн татварын хэмжээ, барааны өмчлөлийн шилжилтийг тодорхойлдоггүй.


