Skip to main content

Үйлдвэрлэл ба бараа бэлтгэх зардал

Энэ бүлэгт бараа үйлдвэрлэх буюу худалдан авах, экспортод бэлтгэх бүх зардал хамаарна. Нийт экспортын зардлын гол хэсгийг бүрдүүлдэг.

Зардлын төрөл Тайлбар
Түүхий эд, материалын зардал Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, туслах материалын нийт өртөг.
Хөдөлмөрийн зардал Үйлдвэрлэлийн ажилчдын цалин, нийгмийн даатгал болон бусад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой зардал.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Үйлдвэрийн түрээс, цахилгаан, дулаан, тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар үйлчилгээний зардал.
Баглаа боодлын зардал Олон улсын стандартад нийцсэн хайрцаг, уут, тэмдэглэгээ, хамгаалалтын материал. Импортлогч орны шаардлагад нийцсэн байх шаардлагатай.
Чанарын баталгаажуулалт Бүтээгдэхүүний чанарын шалгалт, сорилт, стандартад нийцэж буйг баталгаажуулах зардал.

Incoterms нөхцөлөөс хамаарч зарим зардлыг худалдан авагч талд шилжүүлэх боломжтой. EXW нөхцөлд үйлдвэрлэлийн зардал экспортлогчид ноогдоно.

Incoterms гэж юу вэ?

Incoterms (International Commercial Terms) нь Олон улсын худалдааны танхим (ICC) тогтоосон, олон улсын барааны худалдаанд ашиглагддаг стандарт нөхцөлүүд юм. Эдгээр нөхцөл нь худалдагч (экспортлогч) болон худалдан авагч (импортлогч) хоёрын хооронд:

  • Тээврийн зардлыг хэн хариуцах
  • Эрсдэл хэнд, хаана шилжих
  • Гаалийн бүртгэл хэн хийх
  • Даатгалыг хэн хийх

гэдгийг тодорхойлдог. Incoterms® 2020 нь нийт 11 нөхцөл агуулдаг.

Бүх төрлийн тээврийн хэрэгслэлд хамаарах нөхцөлүүд (7 нөхцөл)

EXW, FCA, CPT, CIP, DAP, DPU, DDP агаарын, автомашины, төмөр замын болон далайн тээвэр бүгдэд хамаарна.

Код Нэршил (Англи) Монгол Эрсдэл шилжих цэг Худалдагчийн үүрэг Худалдан авагчийн үүрэг
EXW Ex Works Үйлдвэрийн нөхцөл Үйлдвэр/агуулах Бараагаа бэлтгэнэ Бүх тээвэр, гаалийн бүртгэл, зардал
FCA Free Carrier Тээвэрлэгч хүлээн авах Зааж өгсөн газар Гарах гааль, заасан газар хүргэх Гол тээвэр, даатгал, орох гааль
CPT Carriage Paid To Тээвэр төлсөн Тээвэрлэгчид хүргэх цэг Гарах гааль, тээврийн зардал Эрсдэл тээвэрлэгчид хүргэхэд, орох гааль
CIP Carriage & Insurance Paid Тээвэр, даатгал төлсөн Тээвэрлэгчид хүргэх цэг Гарах гааль, тээвэр, өндөр даатгал Эрсдэл тээвэрлэгчид хүргэхэд, орох гааль
DAP Delivered at Place Тодорхой газарт хүргэсэн Очих газар (буулгахаас өмнө) Бүх тээвэр, даатгал очих газар хүртэл Буулгалт, орох гааль, татвар
DPU Delivered at Place Unloaded Буулгаж, хүргэсэн Очих газар (буулгасны дараа) Бүх тээвэр, буулгалт Орох гааль, татвар
DDP Delivered Duty Paid Гааль төлж хүргэсэн Очих газар Бүгд (тээвэр, даатгал, гааль, татвар) Бараагаа хүлээн авна

Далайн болон усан замын тээврийн нөхцөлүүд (4 нөхцөл)

FAS, FOB, CFR, CIF зөвхөн далай, голын усан замын тээврийн хэрэгслэлд хамаарна.

Код Нэршил (Англи) Монгол Эрсдэл шилжих цэг Худалдагчийн үүрэг Худалдан авагчийн үүрэг
FAS Free Alongside Ship Хөлгийн хажуу талд Портын дэргэд Гарах гааль, портод хүргэх Ачих, тээвэр, даатгал, орох гааль
FOB Free on Board Хөлөгт ачисан Хөлөгт ачихад Гарах гааль, хөлөгт ачих хүртэл Далайн тээвэр, даатгал, орох гааль
CFR Cost and Freight Зардал ба ачааны төлбөр Хөлөгт ачихад Гарах гааль, далайн тээврийн зардал Ачигдсанаас хойших эрсдэл, даатгал, орох гааль
CIF Cost, Insurance & Freight Зардал, даатгал, ачааны төлбөр Хөлөгт ачихад Гарах гааль, тээвэр, бага даатгал Ачигдсанаас хойших эрсдэл, орох гааль

Гол анхаарах зүйлс:

  • EXW худалдагчийн хамгийн бага үүрэг-DDP хамгийн их үүрэг.
  • FOB нь далайн тээврийн хамгийн өргөн хэрэглэгддэг нөхцөл.
  • CIF болон CIP нь хоёулаа даатгал багтаасан боловч CIP-ийн даатгалын хамрах хүрээ өргөн (ICC A).
  • FAS, FOB, CFR, CIF-ийг агаарын тээврийн гэрээнд ашиглахгүй. FCA, CPT, CIP ашиглана.
  • Incoterms нь гаалийн татварын хэмжээ, барааны өмчлөлийн шилжилтийг тодорхойлдоггүй.

Тээвэр болон логистикийн зардал

Бараа үйлдвэрээс эцсийн худалдан авагч хүртэл хүргэх бүх тээврийн зардал орно. Тээврийн хэлбэр, зай, Incoterms нөхцөлөөс хамаарч ялгаатай байна.

Зардлын төрөл Тайлбар
Дотоодын тээврийн зардал Үйлдвэрээс гаалийн боомт, агаарын буудал буюу хилийн боомт хүртэл барааг тээвэрлэх зардал. Ачааны машин, төмөр зам, дотоод усан зам орно.
Далайн тээврийн зардал FCL (бүтэн чингэлэг) эсвэл LCL (хагас чингэлэг) ачааны зардал. Бункерийн нэмэлт (BAF), чиглэлийн нэмэлт (CAF), оргил үеийн нэмэлт зардал (PSS) зэрэг орно.
Агаарын тээврийн зардал Яаралтай буюу өндөр үнэтэй ачааны хувьд ашиглана. Далайн тээврийн зардлаас 4-6 дахин өндөр байдаг ч хүргэлтийн хугацаа богино.
Терминалын зардал (THC) Боомтын терминалд ачаа хүлээн авах, боловсруулах, хадгалах, гаргах зардал. Эхлэл болон очих боомт хоёуланд ногддог.
Агуулахын зардал Дамжуулах цэг дэх түр хадгалалт, хөлдөөлт шаардлагатай бол рефрижераторын зардал, ачаа эрэмбэлэлт.
Даатгалын зардал (тээвэр) Ачааны бүтэн зах зээлийн үнийн 0.1-0.5% орчим байдаг. CIF нөхцөлд экспортлогч хариуцна.

FOB нөхцөлд экспортлогч боомт хүртэлх тээврийг хариуцна. CIF нөхцөлд далайн тээвэр болон даатгалыг нэмж хариуцна. Тээврийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах нь чухал.

Гаалийн болон татварын зардал

Экспорт хийх явцад гаалийн байгууллагатай холбоотой олон зардал гардаг. Эдгээр нь барааны HS кодоос, хоёр улсын хоорондын гэрээнээс болон хамгийн чухал нь бүтээгдэхүүний гарал үүслийн баримтлалаас шалтгаалдаг.

Зардлын төрөл Тайлбар
Экспортын гаалийн бүрдүүлэлт Монгол дахь гаалийн мэдүүлэг гаргах, бүрдүүлэлт хийх зардал. Гаалийн зуучлагчийн үйлчилгээний хураамж (агент) орно.
Экспортын татвар Зарим бүтээгдэхүүн (уул уурхайн бүтээгдэхүүн гэх мэт) экспортлоход экспортын гаалийн татвар ногдуулдаг. HS кодоор тодорхойлогдоно.
Импортлогч орны гаалийн татвар Очих орны гаалийн тариф (MFN буюу хамгийн таатай нөхцөлийн тариф эсвэл чөлөөт худалдааны гэрээний хөнгөлөлт). Барааны HS кодоор тогтоогдоно.
Импортлогч орны НӨАТ Ихэнх оронд импортлох үед НӨАТ буюу түүнтэй адилтгах татвар ногдуулдаг. Аж ахуйн нэгжийн хувьд буцааж авах боломжтой байдаг.
Гарал үүслийн гэрчилгээ CO (Certificate of Origin) барааны гарал үүслийг баталгаажуулах баримт. Чөлөөт худалдааны хөнгөлөлт эдлэхэд зайлшгүй шаардагдана. БНХАУ-руу экспортлоход Form A, БНСУ-руу экспортлоход FTA CO шаардлагатай.
Чанар, стандартын гэрчилгээ Хүнсний бүтээгдэхүүнд Фитосанитарын, санитарын гэрчилгээ, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд CE, ISO гэрчилгээ зэрэг орно. Зардал нь орон болон бүтээгдэхүүнийн төрлөөс хамаарна.
Барааны шалгалтын зардал Зарим орон хилийн боомтод барааг биечлэн шалгах шаардлага тавьдаг Inspection fee, Pre-shipment inspection зэрэг орно.

Монгол улс БНХАУ, Япон зэрэг улсуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр хийсэн тул эдгээр оронруу экспортлоход тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Гарал үүслийн гэрчилгээг зөв бүрдүүлэх нь чухал.

Монгол улсын чөлөөт худалдааны гэрээ болон холбогдох хэлэлцээрүүд

Гэрээ Хамрах улсууд Хүчин төгөлдөр болсон хугацаа
Япон-Монгол EPA Япон 2016.06.07
APTA БНХАУ, БНСУ, Энэтхэг, Бангладеш, Лаос, Шри-Ланка 2021.01.01
ЕХ GSP+ ЕХ-ны 27 гишүүн улс + бусад 2005 оноос
БНСУ EPA БНСУ Хэлэлцээний шат
ЕАЭЗХ ОХУ, Казахстан, Беларусь, Армень, Киргизстан Хэлэлцээний шат

Санхүүгийн болон банкны зардал

Олон улсын худалдаанд валютын ханш, төлбөрийн баталгаа болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилттэй холбоотой зардлууд нэмэгддэг. Эдгээрийг урьдчилан тооцоолохгүй бол ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Зардлын төрөл Тайлбар
Гадаад валютын ханшийн эрсдэл Гэрээ байгуулсан болон төлбөр тооцоо хийгдэх хооронд гадаад валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн гарч болзошгүй санхүүгийн алдагдлын эрсдэл. Тус эрсдэлийг хязгаарлах зорилгоор форвард гэрээ буюу ирээдүйн ханшийг урьдчилан тогтоох гэрээ, мөн опцион буюу тохиролцсон ханшаар валют худалдах, худалдан авах эрх олгох санхүүгийн хэрэгслийг ашиглан эрсдэлийг нөхөх зардал.
Валют хөрвүүлэлтийн зардал Банкны валют хөрвүүлэх хураамж, ихэвчлэн гүйлгээний дүнгийн 0.5-2% хэлбэлздэг.
Аккредитив (L/C) зардал Нээх хураамж (0.1-0.5%), баталгаажуулах хураамж, засвар хийх хураамж зэрэг орно. Худалдан авагч эсвэл банкнаас хамааран зардлын хуваарилалт өөр байна.
Банкны шилжүүлгийн зардал (T/T) Телеграфын шилжүүлгийн (Wire transfer) хураамж. SWIFT зардал 20-50 доллар, Монголын банкны хураамж нэмэгдэнэ.
Урьдчилгаа буцаах баталгаа (APG) Худалдан авагч урьдчилгаа төлбөр гаргасан тохиолдолд тэр мөнгийг буцаах баталгааны хураамж (банкны баталгааны 0.5-2% орчим).
Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт Захиалга авснаас эхлэн төлбөр орж ирэх хүртэл шаардлагатай эргэлтийн хөрөнгийг банкны зээлээр санхүүжүүлэх зардал (хүүгийн зардал).
Экспортын зээлийн даатгал Худалдан авагч төлөхгүй байх эрсдэлийг даатгах зардал. экспортлогчийн даатгал эсвэл арилжааны даатгалаар хамруулдаг.

Монголбанк болон арилжааны банкуудын экспортод дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг судлаж үзэх шаардлагатай. Зарим банк экспортын зээлд хөнгөлөлттэй хүү санал болгодог.

Бусад захиргааны болон маркетингийн зардал

Шууд тээвэр, үйлдвэрлэлийн зардлаас гадна олон улсын зах зээлд нэвтрэх, хадгалах, удирдахтай холбоотой нэмэлт зардлууд байдаг. Эдгээр нь урт хугацаанд хуримтлагдаж, нийт зардлын чухал хэсгийг бүрдүүлдэг.

Зардлын төрөл Тайлбар
Зах зээлийн судалгааны зардал Зорилтот орны зах зээлийн мэдээлэл цуглуулах, судалгааны тайлан худалдан авах, бизнесийн аялал хийх зэрэг зардал.
Маркетинг, сурталчилгааны зардал Дижитал маркетинг, гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох, каталог, промо материал бэлтгэх зэрэг зардал.
Экспортын брокерийн хураамж Гадаадад борлуулалт хийх орон нутгийн агент буюу дистрибьюторт олгох хураамж (борлуулалтын 5-20%).
Зуучлагч, зөвлөхийн хураамж Гаалийн зуучлагч (customs broker), тээвэр зуучлагчийн үйлчилгээний хураамж, хуулийн болон татварын зөвлөхийн зардал.
Ачааны даатгал Тээвэрлэлтийн явцад бараа гэмтэх, алдагдах эрсдэлийг даатгах зардал. Ачааны бүтэн үнийн 0.1-0.5% байдаг (CIF+10%-ийн 0.3% гэх мэт).
Орчуулга, хэл шинжлэлийн зардал Гэрээ, баримт бичиг, сав баглааны шошго, гарын авлагыг тухайн орны хэлрүү орчуулах зардал.
Аялалын зардал Гадаадын үйлчлүүлэгчтэй уулзах, гэрээ, хэлэлцээр хийх, боомт болон агуулахад хяналт тавих, бизнесийн аялалын зардал.

Жижиг, дунд үйлдвэрлэгчид эхний үед зах зээлийн судалгаа болон маркетингийн зардлыг дутуу тооцдог. Экспортын нийт зардлын 5-10%-ийг энэ бүлэгт хуваарилахыг зөвлөдөг.

Нийт зардлын тойм

Д/д Зардлын бүлэг Үндсэн зүйлс Хариуцах нөхцөл
1 Үйлдвэрлэл Материал, хөдөлмөр, савлалт, чанарын шалгалт Бүх нөхцөлд экспортлогч
2 Тээвэр, логистик Дотоод тээвэр, далай/агаар, терминал, даатгал Incoterms-ээс хамаарна
3 Гааль, татвар Мэдүүлэг, экспорт/импорт татвар, гэрчилгээ Гэрээний нөхцөлөөс хамаарна
4 Санхүү, банк Валют, L/C, шилжүүлэг, зээлийн хүү Ихэвчлэн экспортлогч
5 Захиргаа, маркетинг Агент, даатгал, судалгаа, орчуулга Экспортлогч

Дээрх зардлуудыг бүгдийг барааны борлуулалтын үнэд тусгах (cost-plus pricing) буюу зах зээлийн үнэд тулгуурлан тооцоолох нь экспортын ашигт ажиллагааг хангах гол арга зам юм.