📌 2026 оны эхний хагас жилд Хөрөнгө оруулалт, худалдааны газар
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид олон ажлыг эхлүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө ажиллалаа.
Эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээний цахимжилт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих арга хэмжээ, судалгаа шинжилгээ зэрэг олон чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудаа товч хүргэж байна.
Бид цаашид ч хөрөнгө оруулалт татах, сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
Монгол түмэн та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай


