ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ, ХЭРЭГЛЭГЧЭЭ ТОДОРХОЙЛОХ
Экспортын хувьд зорилтот зах зээл нь зөвхөн улс орныг сонгохоос гадна тухайн улсын аль сегмент, ямар төрлийн худалдан авагчид бүтээгдэхүүнээ санал болгохыг тодорхойлохыг хэлнэ. Хэрэв бүтээгдэхүүнээ нэг зэрэг олон улсад борлуулахыг зоривол маркетинг, борлуулалтын зардал өсөхөөс гадна үр дүн буурдаг.
- Зах зээлээ судлах:
Бүтээгдэхүүний бодит эрэлт байгаа эсэхийг судлах
- зорилтот зах зээлийг тодорхойлох
- импортын эрэлт, зах зээлийн хэмжээг үнэлэх
- өрсөлдөгч орнуудыг тодорхойлох
- бүтээгдэхүүний өрсөлдөх давуу талыг үнэлэх
- экспортын боломжтой эсэхийг тодорхойлох
- Зах зээлээ сегментчлэх
Экспортын зах зээлийг дараах байдлаар сегментчилж болно.
Газарзүйн сегмент:
- Япон
- Төв азийн улсууд
- БНСУ
- Европын холбоо
- АНУ
- БНХАУ
- Ойрхи Дорнод гэх мэт
Худалдан авагчийн төрлөөр:
- Импортлогч компани
- Бөөний худалдааны байгууллага
- Дистрибьютер
- Супермаркетын сүлжээ
- Онлайн худалдааны платформ
- Үйлдвэрлэгч компанитай хамтрах
Зах зээлийн онцлогоор:
- Органик бүтээгдэхүүний зах зээл
- Байгальд ээлтэй бүтээгдэхүүний зах зээл
- Халал бүтээгдэхүүний зах зээл
- Тансаг хэрэглээний зах зээл
- Өдөр тутмын өргөн хэрэглээний зах зээл
- Хүүхдэд зориулсан зах зээл гэх мэт
Зорилтот зах зээл эрэмбэлэх
Олон зах зээлд нэгэн зэрэг нэвтрэх нь ихээхэн хөрөнгө, цаг хугацаа шаарддаг. Экспортлогч үнэлгээний матриц ашиглан боломжит зах зээлүүдийг эрэмбэлэх боломжтой.
| Үнэлгээний шалгуур | Үнэлэх асуулт |
| Зах зээлийн хэмжээ | Тухайн бүтээгдэхүүний импортын хэмжээ, зах зээлийн багтаамж хэр их вэ? |
| Өсөлтийн боломж | Импортын эрэлт сүүлийн жилүүдэд өссөн үү? Цаашид өсөх төлөвтэй юу? |
| Өрсөлдөөний түвшин | Гол өрсөлдөгч орнууд болон дотоодын үйлдвэрлэгч хэн бэ? Танай бүтээгдэхүүн өрсөлдөх боломжтой юу? |
| Зохицуулалтын орчин | Импортын журам, техникийн шаардлага, стандарт, гэрчилгээ, тариф болон тарифын бус зохицуулалт ямар вэ? |
| Зах зээлийн нийцэмж | Хэрэглэгчийн хэрэгцээ, худалдан авах зан төлөв, бизнесийн соёл, бүтээгдэхүүний хэрэглээний онцлог танай бүтээгдэхүүнтэй нийцэж байна уу? |
| Ложистикийн нөхцөл | Ямар тээврийн төрөл ашиглах боломжтой вэ? Тээврийн хугацаа, зардал, нийлүүлэлтийн найдвартай байдал ямар вэ? |
| Худалдан авах чадвар | Зорилтот хэрэглэгчид танай бүтээгдэхүүнийг худалдан авах орлогын түвшинтэй юу? |
| Улс төр, эдийн засгийн тогтвортой байдал | Улс төр, эдийн засгийн орчин тогтвортой юу? Валютын ханш, бизнесийн эрсдэл ямар түвшинд байна вэ? |
Зорилтот худалдан авагчаа тодорхойлох
Экспортын хамгийн чухал хэсгийн нэг бол найдвартай худалдан авагч олох.
Худалдан авагчийг дараах сувгаар хайж болно.
- Олон улсын үзэсгэлэн, яармаг
- B2B худалдааны платформ
- Гадаадын импортлогч компаниуд
- Худалдааны танхим, холбоод
- Элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар
- Шууд цахим сурталчилгаа
- Гадаадын дистрибьютер, бөөний худалдаачид
Худалдан авагчийг таних арга
Албан ёсны компанийн бүртгэлийг шалгах
Тухайн улсын хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангаас дараах мэдээллийг нягтална. (УБХ-ийн линк)
Компанийн бүртгэл:
- Компанийн бүртгэл дээрх нэр нь худалдааны гэрээ, нэхэмжлэх (Invoice), цахим шуудан болон бусад баримт бичиг дээрх нэртэй бүрэн тохирч байгаа эсэхийг шалгана.
- Компанийн улсын бүртгэлийн дугаар эсвэл компанийн регистрийн дугаар байгаа эсэхийг шалгана.
Компанийн статус:
- Компанийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг шалгана. (Active, registered, good standing, эсхүл dissolved, inactive, suspended, default зэргээр үйл ажиллагааны талаар мэдээллийг харна.)
Байгуулагдсан огноо:
- Компанийн бодит нас нь өөрийн танилцуулж буй мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгана. Жишээлбэл: “20 жилийн туршлагатай” гэж танилцуулсан компани ердөө нэг жилийн өмнө байгуулагдсан бол нэмэлт шалгалт хийх шаардлагатай.
- Компанийн бүртгэлтэй хаяг:
- Бүртгэлтэй хаяг нь бодит үйлдвэр, оффис эсвэл худалдааны байр мөн эсэхийг шалгана. Зөвхөн виртуал оффис, шуудан дамжуулах үйлчилгээ, шуудангийн хайрцаг байвал болгоомжлох хэрэгтэй.
- Захирал болон эрх бүхий этгээд:
- Компанийн захирал, төлөөлөх эрхтэй хүний нэр нь таны харилцаж буй хүнтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
Технологийн боломжийг ашиглах
Олон улсын худалдааны мэдээллийн платформууд олон улсын бүртгэлийн мэдээллийг нэг дороос харах боломжийг олгодог. Ийм платформууд нь:
- компанийн бүртгэл
- өмчлөлийн бүтэц
- захирлууд
- санхүүгийн мэдээлэл
- шүүхийн мэдээлэл зэргийг нэгтгэн харуулдаг.
Компанийн бүртгэлийн цахим сан:
Компанийн найдвартай байдлыг шалгах олон улсын нэг хэрэгсэл бол Хуулийн этгээдийн Олон улсын таних код буюу Legal Entity Identifier – LEI юм.
LEI системийг Global Legal Entity Identifier Foundation (GLEIF) удирддаг. LEI бүхий компаниудын тухай дараах мэдээллийг шалгах боломжтой.
- Компанийн хууль ёсны нэр;
- Бүртгэлийн мэдээлэл;
- Өмчлөлийн бүтэц;
- Толгой компани;
- Охин компани;
- Бүртгэлийн төлөв.
Жишээ:
| Улс | Албан ёсны бүртгэлийн байгууллага | Цахим мэдээллийн сан |
| Япон | National Tax Agency | Corporate Number Publication Site |
| БНСУ | Supreme Court Registry | Internet Registry Office |
| БНХАУ | SAMR / NECIPS | National Enterprise Credit Information Publicity System |
| Герман | Handelsregister | Company Register |
| Ану | Secretary of State | State Business Registry |
Компанийн эрх зүйн хэлбэрийг ойлгох
Компанийн эрх зүйн хэлбэр нь тухайн байгууллагын бүтэц, хөрөнгө, хариуцлагын түвшинг илэрхийлдэг.
| Улс | Түгээмэл хэлбэр | Үгийн тайлбар |
| АНУ | LLC, C-Corp, S-Corp | LLC: Хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд эзэмшигчийн хувийн хөрөнгө нь компанийн өр төлбөрөөс ерөнхийдөө тусгаарлагдсан байдаг. |
| Герман | GmbH, AG | GmbH: Хувийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэр юм. Герман улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг |
| БНХАУ | WFOE, Joint Venture (JV) | WFOE: Хятад дахь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани
Joint Venture (JV): Хятадын түнштэй хамтарсан компани юм. |
| Япон | KK, GK | |
| БНСУ | Corporation, Limited Company |
Компанийн эрх зүйн хэлбэрийг ойлгох нь тухайн байгууллагын эрсдэлийг зөв үнэлэхэд тусална.
Анхаарах:(Red Flags):
| Анхаарах шинж тэмдэг | Болзошгүй эрсдэл |
| Саяхан байгуулагдсан компани | Нэг удаагийн залилангийн зорилготой байж болзошгүй |
| Виртуал оффис эсвэл шуудангийн хайрцаг | Бодит үйл ажиллагаа байхгүй байх магадлалтай |
| Захирал ойр ойрхон солигддог | Удирдлагын тогтворгүй байдал |
| Компанийн нэр олон удаа өөрчлөгдсөн | Өмнөх өр төлбөр, муу нэр хүндээс зайлсхийх оролдлого |
| Бүртгэлтэй үйл ажиллагаа болон бодит үйл ажиллагаа өөр | Хуурамч мэдээлэл байх боломжтой |
| Өмчлөлийн бүтэц хэт төвөгтэй | Жинхэнэ өмчлөгчөө нуусан байж болзошгүй |
(Сегментчлэх:Хэрэглэгчдийг ижил төстэй хэрэгцээ,шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэх)
LEI нь ISO 17442 стандартын дагуу олгогддог 20 тэмдэгтээс бүрдэх олон улсын код бөгөөд санхүүгийн гүйлгээнд оролцож буй хуулийн этгээдийг дэлхий даяар давтагдашгүйгээр тодорхойлох зориулалттай.